"Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл" төсөл эхэллээ
2016/01/14
Глоб Интернэшнл Төв (ГИТ) нь 2016 оны нэгдүгээр сараас нэг жилийн хугацаатай “Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл” төслийг IFEX ОУБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлд нийцүүлэх замаар цахим эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа хийнэ.
2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцсэн юм. ХЭЗ-өөс 164 зөвлөмж өгсний дотор Швейцарь, АНУ, Франц, Герман, Эстон, Чех, Ирланд болон Австри улсууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зөвлөмж өгсөн юм.
Тэдгээр улс Монголын Засгийн газарт хандан, үндэсний хууль тогтоомжийн зүйл заалтуудыг ИБУТЭТОУП-д нийцүүлэх, нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас халах, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг хангах, мэдээллийн эх сурвалж, шүгэлдэгчдийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэх, интернэтийг хамруулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах, зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангахыг зөвлөв.
Уг зөвлөмжүүд Глоб Интернэшнл Төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн болон Ил тод байдал сантай хамтран хийсэн Хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланд мөн тусгагдсан юм. Тиймээс, Глоб Интернэшнл Төв нь НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмж болон Хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:

1. Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд, холбогдох яам, тамгын газар, төрийн байгууллагуудад нөлөөлөх үйл ажиллагаа явуулна.Төслийн хүрээнд шинжээчдийн ажлын хэсэг байгуулан, шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулсан эрх зүйн гарын авлага бэлдэхээр төлөвлөж байна.
2. Улаанбаатар, Бээжинд байрлах дипломат төлөөлөгчийн газруудтай нөлөөллийн уулзалт хийнэ.