УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторинг эхэллээ
2016/06/09
Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллага - Глоб Интернэшнл Төв 2016 оны 6-р сарын 8-наас эхлэн УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS телевизүүдэд мониторинг хийж эхэллээ.
Мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз нь нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр тэгш, тэнцвэртэй мэдээлж буй байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, далд сурталчилгаа явагдаж байгаа судлах зорилготой. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавина.
Телевизийн мониторинг 3 үечлэлээр 21 өдөр үргэлжилнэ. Үүнд:

- сонгуулийн сурталчилгааны өмнөх үе буюу 6-р сарын 8-10-ыг дуустал
- албан ёсны сурталчилгааны үе буюу 6-р сарын 11-27-ныг дуустал,
- сурталчилгаа зогсох үе буюу 6-р сарын 28-ны өдөр
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторинг хийх телевизүүдийг сонгохдоо олон нийтийн санхүүжилттэй, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон гэсэн Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2015 оны судалгаанд үндэслэв.
Мониторингийн судалгааны арга зүйг УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэрх хэвлэл мэдээллийн мониторингийн болон бусад аргачлал дээр үндэслэн 2015 оны 12-р сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж 6-р сарын 03-04-ний өдөр мониторчдод сургалт зохион байгуулав.
Глоб Интернэшнл төв УИХ-ын 2004, 2008, 2012 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2005, 2009 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн туршлагатай юм.
УИХ-ын 2012 оны сонгуулийн телевизийн мониторинг
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн мониторинг
УИХ-ын 2008 оны сонгуулийн мониторинг
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн мониторинг
УИХ-ын 2004 сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан бэ?
УИХ-ын 2004 сонгуулийн үеэр монголын сэтгvvлчид хэрхэн ажилласан бэ?