“Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээхийн аюул занал” тайлан илтгэл
2016/11/01
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛД ХҮРГҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТАЙЛАН ИЛТГЭЛ
СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭЭХИЙН АЮУЛ ЗАНАЛ
(2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САР, 30 ДУГААР ЧУУЛГАН)

ЕРӨНХИЙ ТОЙМ
Энэхүү тайлан илтгэлийг 2008 оны гуравдугаар сард баталж, 2010, 2012, 2014 онд дахин шинэчилсэн "Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээх асуудлаарх" тогтоол шийдвэрийн дагуу Мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөр (МХХХ)-ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн 30 дугаар чуулганд илгээхээр бэлтгэв. Хамгийн сүүлд 2014 онд шинэчилсэн тогтоол шийдвэрийн дагуу "ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын зүгээс МХХХ-ийн Засгийн газар хоорондын зөвлөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оролцогч нийгмийн сүлжээний идэвхтнүүд ажлаа хийх явцдаа амь насаа алдах, халдлагад өртөх явдлыг зэмлэн буруушаасан судалгаа бүхий тайлан илтгэлийг хоёр жилд нэг удаа болдог чуулганд хүргүүлэхийг Ерөнхий захирлаас хүсэх тухай МХХХ-ийн тогтоол шийдвэрүүдийг үргэлжлүүлэх"-ийг дахин баталсан. Уг тайлан илтгэл нь 2014-2015 онд сэтгүүлчдийн амь насыг хороосон хэргүүд, мөн сүүлийн 10 жилд буюу 2006-2015 онд гарсан амь насаа алдсан сэтгүүлчдийн хэргийг Ерөнхий захирлын зүгээс зэмлэн буруушаасан талаар тоймолсон болно. Уг тайланд гишүүн орнуудын мэдээлсэн эдгээр хэргийн мөрдөн шалгалтын үйл явцын талаарх шинэчилсэн мэдээллийг багтаав.
ЮНЕСКО-гийн бүртгэснээр, сүүлийн 10 жилд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж, мэдээлэл түгээсний төлөө 827 сэтгүүлчийн амь насыг хороосон хэрэг гарчээ. Үүнээс гадна, сэтгүүлчид , хүн хулгайлах, дур зоргоор баривчлах, эрүүдэн шүүх, онлайн болон офлайнаар айлган сүрдүүлэх, сүрдүүлэг дарамтыг даван туулсан, хэвлэн нийтлэлийг хураах, устгахтай тулгарсан олон сэтгүүлчийн эрхийн зөрчлийг дурдаж болно. Эдгээр сүрдүүлэг заналхийллийг даван туулах нь "Тогтвортой хөгжил – 2030" хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилтын 16.10-т заасан "олон нийтийн мэдээлэл авах эрх, үндсэн эрх чөлөөг хангах" талаарх заалтын хэрэгжилтийн үйл явцыг хэмжихэд чухал үзүүлэлт болно. Энэхүү тайлан нь МХХХ-ийн Зөвлөлөөс гаргасан "Сэтгүүлчдийн аюулгүй байдал болон ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх" 2008 онд гаргасан тогтоол шийдвэрийн дагуу эрхийн хамгийн ноцтой зөрчил болох сэтгүүлчийн амь насыг хороох гэмт үйлдлийн талаар онцолсон юм.
ЮНЕСКО бол НҮБ-ын системийн дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлдэг “үзэл бодлын чөлөөт урсгалыг үгээр болон дүрсээр илэрхийлэхийг хөхиүлэн дэмжих” тэргүүлэгч байгууллага юм. Уг байгууллага нь 2012 онд НҮБ-ын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад чөлөөт, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн НҮБ-ын системийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө болох “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий байгууллага юм.

Дэлгэрэнгүйг PDF хувилбараар энд дарж үзнэ үү.