УИХ дэмжиж ажиллахаар болов
”Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийн хvрээнд зохиогдсон эрхлэгчдийн хоёр дахь ярилцлагад УИХ-ын дэд дарга С.Оюун, УИХ дахь МАХН-ын бvлгийн дарга Д.Лvндээжанцан болон хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын удирдлага болон авилгатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгч оролцлоо.

Уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах, авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян хэрхэн vр дvнтэй зохион байгуулах талаар ярилцлаа.

Авилгын эсрэг аянг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд талархан хvлээн авч энэ чиглэлийн сэтгvvл зvйг хөгжvvлэх, хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар харилцан тохиролцолд хvрч, нийгэмд хамгийн хор уршигтай, бат бөх оршсоор байгаа авилгыг илчлэх, эрэн сурвалжлага хийхэд өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. УИХ-аас хэвлэл мэдээллийн аянг бололцоотой бvхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_3.html