“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 тоот тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” баталж, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн тооцоог хянаж, жил бүр улс болон орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”- г 2017-2019 онд нэг дэх үе шатыг, 2020-2023 онд хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.