ЮНЕСКО-оос 2018 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичиг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2018

Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь:
Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс

2018 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээлэл, шүүх засаглал болон хууль дээдлэх ёсны уялдаа хамаарлын талаар олон талаас хэлэлцэнэ.

“Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдэв нь хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн чухлыг онцолж, хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг баталгаажуулахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар бүрэн мэргэшсэн хараат бус шүүхийн ач холбогдолд онцгойлон анхаарна. Түүнчлэн тогтвортой хөгжил, эгэх хариуцлага, хууль дээдлэх ёсыг сахихад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, нэн ялангуяа түүний сонгуулийн үеэр ил тод байдлыг хангахад хэвлэлийн мэдээллийн хоточ нохойн үүргийн талаар онцолно. Түүнчлэн онлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхтэй холбогдох хуулийн цоорхой, онлайн орчинд үг хэлэх асуудлыг зохицуулахад гарах эрсдэлийг илрүүлэхэд анхаарал хандуулна.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтолцоо бий болгох тухай Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үр нөлөө бүхий, хариуцлагатай, ил тод тогтолцоог бүх шатанд хөгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хэвлэлийн эрх чөлөө голлох үүрэгтэй.

“Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн хүрээнд дараах дэд сэдвийг хөндөнө. Үүнд:

1. Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль
2. Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо
3. Онлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь

Үзэл баримтлалын баримт бичгийг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.
Англи хэлээр энд дарж үзнэ үү.