Ажлын хэсгийнхэн уулзалдав
”Хэвлэл мэдээлэл нээлттэй засаглалын төлөө” төслийн хvрээнд хийгдэх авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах ажлын хэсгийхэн анхны уулзалтаа хийв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээ төлөөлөн ажиллах, цаашдын аяны төлөвлөгөө, стратегийг боловсруулан батлах зорилго бvхий ажлын хэсэгт өнөөдрийн байдлаар 7 байгууллагын 10 гаруй төлөөлөгч оролцлоо.

Ємнөх эрхлэгчдийн уулзалтуудаар тохиролцсоны дагуу уулзалтын эхэнд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ аянд хэрхэн оролцох, хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа. Энд ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид өөр өөрсдийн байгууллагын онцлогт тохирсон чиглэлээр аянд хамтран ажиллах тухайгаа мэдэгдсэн. Тухайлбал, ”TV-5” телевизийн хувьд олон нийтийг соён гэгээрvvлэх тал дээр илvv тvлхvv ажиллах, vvнд ”Монгол орноо хөгжvvлье” нэвтрvvлэг, ”Тайлбаргvй мэдээ”-ндээ авилгын талаархи цуврал зурагт хуудсыг тодорхой давтамжтайгаар нэвтрvvлэх, мэдээллийн хөтөлбөртөө тогмол булан ажиллуулах, ТВ реклам, ролик, авилгын сэдэвтэй уран сайхны кино гаргах чиглэлээр аянд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтад оролцогчдын дийлэнх хувь нь авилгын талаархи олон нийтийн болон сэтгvvлчдэд ойлголт өгөх, тэдний санаа бодлыг өөрчилж, авилга нь нийгэмд хамгийн их хор уршигтай vзэгдэл болох, авилгал ихэсвэл та бид ядуурна, авилга нь хэдэн хvний эрх ашигт л vйлчилдэг учраас нийт ард тvмэн ядууруурдаг, авилга нь бvх нийтэд хамаатай асуудал гэдгийг сайн ойлгуулах нь хамгийн чухал гэдэгтэй санал нэгтэй байлаа.

Уулзалтын vр дvнд :
- Олон нийтийг гэгээрvvлэх, авилгын тухай ойлголт өгөх
- Тодорхой нэг сэдвээр нийгмийн дунд хэлэлцvvлэг өрнvvлэх
- ТВ-vvд мэдээллийн хөтөлбөрvvдээрээ нэг сэдвийн дагуу долоо хоногийн турш vргэлжлvvлэн, дэлгэрvvлж мэдээлэх
- Авилгын талаархи олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх, өөр тvвшинд аваачих
- Ямар ч цаг vед хэрэглэж болох ТВ роликvvд бэлтгэх
- Авилгатай тэмцэх аяны хvрээнд хэвлэл мэдээллийнхэн өөрсдий ажиллах таатай, эрvvл орчинг бvрдvvлэх, сайжруулахын төлөө эрх баригчид, хууль боловсруулагчдад vгээ хэлэх
- Хэвлэл мэдээлэл нь хvчирхэг, улс төрөөс хараат бус байлгах талаар давхар vйл ажиллагаагаа чиглvvлэх
- Мэдээлэл авахад хаалттай байгааг бодитоор олон нийтэд vзvvлэх зэрэг санал гарсан.

Vvнээс vvдээд ажлын хэсгийн дараагийн уулзалтаар Монголд авилга ямар тvвшинд байгаа талаар хийсэн судалгаатай танилцаж, судалгааг удирдан хийсэн Социологийн академийн захирал Г.Ганхуяг болон авилгын талаар судалгаа шинжилгээний ажил, ном товхимол гаргасан мэргэжлийн хvмvvстэй уулзаж, тэдгээртэй санал бодлоо солилцохоор тохиролцов.

Ажлын хэсгийнхэн нийт 6 удаагийн уулзалт зохион байгуулна. Хоёр дахь уулзалт 2004-11-22-нд болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_3.html