Шог зураг, зурагт хуудасны уралдааны эхний 3 байрны эздэд шагнал гардуулав

Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан оюутан, залуучуудын дунд зарласан "Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө" сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдаан зарласан юм.

Уралдааны тэргүүн байрт СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 1 дүгээр курсийн оюутан Х.Ганганмөрөн, дэд байрт 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мөнхжаргал, гутгаар байрт СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 2 дугаар курсийн оюутан М.Мөнх-Эрдэнэ нарын бүтээл шалгарсан байна.

Шагналыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 14:00-17:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, Шударга ёс, Хууль дээдлэх ёс” хэлэлцүүлгийн үеэр хэлэлцүүлгийн үеэр гардуулав.