Дэлхийн банкны санхүүжилтээр ХЗДХЯ-наас хэрэгжүүлж буй “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ төсөл эхэллээ.
Зорилго: Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд үйл ажллагааны хүрээнд эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны стратеги боловсруулна. Мэдээлэл, сургалт, мэдээлэл харилцаа (сурталчилгааны) буюу МСС-ны стратеги нь хандлага, арга зүй хосолсон, эх сурвалж, идэвхжүүлэлт, мессэж, суваг, хүлээн авагч, эргэх холбооноос бүрддэг цогц үйл ажиллагаа юм.
Зорилт:
• МСС-ны үйл ажиллагаа чиглэгдэх зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагыг судлах
• Зорилтот бүлэгт тохирсон зорилго тодорхойлох
• Зорилгод амжилттай хүрэхүйц, үнэлж болохуйц зорилтуудыг тодорхойлох
• МСС-ны агуулга, үзэл баримтлал, түлхүүр мессэж тодорхойлох
• МСС түгээх үр нөлөө бүхий сувгуудын матрикс тодорхойлох
• Үйл ажиллагааны төлөвлөгөө хийх
• Учирч болзошгүй саад бэрхшээл, тэдгээрийг гэтлэх арга замыг тодорхойлох
• Үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх түнш, нөөц чадавхи, бусад зүйлийг төлөвлөх, үнэлгээний төлөвлөгөө гаргах.
2010 оны 12 сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатай зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1. Судалгаа шинжилгээний хүрээ
1.1. Зорилтот бүлэг, сонирхогч бусад талын хэрэгцээ, шаардлагын судалгаа
Улаанбаатар, хөдөө орон нутагт зорилтот бүлэг, сонирхогч, мөн бусад талын хэрэгцээ шаардлагын судалгааг хийнэ. Зорилтот бүлэгт шууд чиглэсэн, тэдний сэтгэхүйд тохирсон эрх зүйн МСС-ны зохистой стратеги боловсруулахын тулд төслийн явцад зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлно.
1.2. МСС-ны сувгийн судалгаа
• Хэвлэл мэдээлэл, зах зээлийн судалгаа.
• Хамгийн олон үзэгч, уншигчтай телевиз, сонинуудыг хамруулан эрх зүйн сурталчилгааны төлөв байдалд дүн шинжилгээ хийнэ
• Блог, вики гэх мэт нийгмийн хэвлэл мэдээллийн судалгаа
• Номын сангийн судалгаа.
2. Мэдээлэл, сургалт сурталчилгаа /МСС/-ны стратеги боловсруулах
МСС-ны стратеги боловсруулахын тулд дараах арга хэмжээг зохион байгуулна.
• “Эрх зүйн мэдээлэл солилцох, үйлдвэрлэх, түгээх нь” нэг өдрийн семинар
• Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны шинжээчдийн уулзалт
• Хэвлэл мэдээллийн 2 төрлийн аянд зөвлөгөө өгөх
Хэвлэлийн бүтээгдэхүүн, хэвлэл мэдээллийн материалын тодорхой агуулга, дизайн боловсруулах, эрх зүйн боловсрол олгох ажлыг албадлага бус эрх зүйн туслалцааны үйлчилгээ болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Агуулга, мессэжид эерэг брэнд ашиглах ба үүнд хувийн хэвшлийн маркетингийн мэргэжилтнүүдийн туршлагыг ашиглана.
3. МСС-ны хяналт, үнэлгээний арга зүй боловсруулах
МСС нь өмнөө тавьсан шууд зорилго, зорилтоо биелүүлэхэд хувь нэмэр оруулсан эсэхэд дүгнэлт хийхдээ дор дурдсан гол, суурь элементийг авч үзнэ.
• Нийцтэй байдал
• Үр өгөөж
• Үр нөлөө
• Гүйцэтгэл
• Тогтвортой байдал
Энэ явцад тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтооно.
4. Сэтгүүлчдийн бүлэг байгуулах
Эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэхэд идэвхтэй оролцох сонирхол бүхий сэтгүүлчдийн бүлэг байгуулна. Уг бүлгийн чадавхийг бэхжүүлэх 2 өдрийн сургалт зохион байгуулна.
5. Сургагч багш бэлтгэх
Зөвлөх үйлчилгээний үр дүнд боловсруулсан эрх зүйн мэдээлэл, сургалт сурталчилгааны стратегийг ашиглан зорилтот бүлэгт оновчтой хүргэх чадвар бүхий сургагч багш бэлтгэх 2 удаагийн сургалт зохион байгуулна.