Эрх зүйн сургалт, сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжид санал авах, радио телевизийн сурталчилгааны агуулга тодорхойлох, дунд хугацааны хөтөлбөрийн баримтлах үндсэн мессежүүдийг тодорхойлох зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 02-р сарын 11-ний Баасан гарагт Бишрэлт зочид буудалд зохион байгуулав. Уулзалтанд маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, кино найруулагч, сэтгүүлч, зохион байгуулагчид нийт 14 хүн оролцов. 
Уулзалтын үр дүнд дараахь зүйлүүд бэлэн болов. Үүнд:
         - Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд анхаарах гол чиглэлүүдийг тодорхойлов. Ингэхдээ оролцогчид урьд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаас гарсан мэдээллүүдийг ашиглан, мөн өөрсдийн саналыг оруулан сонгож авав. 
         - Аянуудын хүрээнд илгээх үндсэн мессежүүдийг тодорхойлов. Үүндээ мөн зөвлөлдөх уулзалтанд оролцогчдын боловсруулсан мессежүүдээс 8 үнэт зүйл тус бүрийн хүрээнд хамгийн олон санал авсан 3, 3 мессежийг сонгож авав. Эдгээр нь цаашид аяны хүрээнд хийгдэх бүх үйл ажиллагаанд ашиглагдах юм.
        - Радио, телевизийн сурталчилгаанд анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж, анхдагч байдлаар 5 санал гаргав. 
Мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт
                  
            2011/01/12