“Эрх зүйн мэдээллийг ХМХ-ээр хэрхэн мэдээлэх вэ?” сургалт

“Эрх зүйн сургалт сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл түгээх ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “Глоб Интернэшнл” ТББ “Эрх зүйн мэдээллийг ХМХ-ээр хэрхэн мэдээлэх вэ?” сэтгүүлчдэд зориулсан сургалт  2011 оны хоёрдугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Сонгино” амралтад зохион байгуулав.

Сургалтын Эхний өдөр
       Хэсэг 1. Зорилго: Хууль эрх зүйн ерөнхий ойлголт өгөх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг мэдэж авах 
       Хэсэг 2. Зорилго: Хууль, эрх зүйн янз бүрийн мэдээлэл бэлтгэх явцад сэтгүүлчийн гаргаж болзошгүй алдаа, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны ялгаатай талууд, тэдгээртэй холбоотой нэр томъёо, анхаарах зүйлсийг мэдэж авах
       Хэсэг 3. Зорилго: Хууль, эрх зүйн бодит кейсэд зөв анализ хийж сурах, мэдээллийн эх сурвалжаас хэрэгцээт мэдээлэл олж авах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үед сэтгүүлчийн баримтлах ёс зүйн зарчмуудыг мэдэж авах

Хоёр дахь өдөр
       Хэсэг 1. Зорилго: Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийн 8 үнэт зүйлсийн хүрээнд анхаарах чиглэл, сэдвийг тодруулах, хууль эрх зүйн мэдээлэл бэлтгэхдээ баримтлах ёс зүйн мэдлэгтэй болох
       Хэсэг 2. Зорилго: Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийн 8 аяны хүрээнд сэтгүүл зүйн бүтээгдэхүүн хэрхэн хийх вэ, хэрхэн хамтарч ажиллах вэ?

         Тус сургалтад сонин, телевиз, радио, он-лайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг 15 сэтгүүлч хамрагдаж, дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан 8 үнэт зүйлийн хүрээ, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүл зүйн зарчим, ёс зүй зэрэг нийт 25 сэдэв, агуулгын хүрээнд 20 багш, мэргэшсэн шинжээчийн удирдлага сургалт явагдлаа.

        Сургалтын эхэнд ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Алтангэрэл, ахлах мэргэжилтэн Ж.Оюунчимэг нар оролцож, нийт сэтгүүлчдээс хүсэн хүлээн буй зүйл, цаашид хэрхэн хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцсан юм.

       Тус сургалтын төгсгөлд эрх зүйн асуудлаар цаашид идэвх санаачилга гарган ажиллах талаар ярилцан, “Сэтгүүлчдийн фокус групп” албан ёсоор байгуулж, ахлагчаар сэтгүүлч Г.Энхбаатарыг сонголоо.

Сургалтын хөтөлбөрт орсон доорх илтгэл, сэдвийн товч танилцуулгыг PDF хувилбараар уншиж болно.   

        - Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин 
       
       - “Сэтгүүлч таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” Д.Мөнхбүрэн, "Глоб Интернэшнл" ТББ-ын хуульч 

        - “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” М.Мөнхсаруул, ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежер

        - Гүтгэх, доромжлох гэмт хэрэг, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг

       - “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар мэдээлэл бэлтгэхэд анхаарах зүйл”

        - “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр ба Хүний эрх”  НҮБХХ-ийн төслийн зөвлөх Б.Хишигсайхан

       - “Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах хэлбэр”  А.Отгонбаяр, НЦГ-ын ОНХХ-ийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч

       - “Шүүхийг сурвалжлах” Ц.Цогт, шүүгч

       - “Хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл бэлтгэхэд анхаарах зүйл”  Л.Бадамцэцэг, Хүүхдийн сэтгэл зүйч, Хүүхдийн эрх хамгаалал төв

       - “Хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн”,  

       - “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчим” Х.Наранжаргал, "Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн

       - “Прокурорын үйл ажиллагаа, онцлог, нэр томъёо, сэтгүүлчийн ажиллах орчин, гаргаж болзошгүй алдаа” Г.Бадамханд, УЕП-ын хяналтын прокурор

       - “Осол, гэмтэл, аюулын талаар мэдээлэхэд анхаарах зүйл, нэр томьёо, сэтгүүлчийн ажиллах орчин, гаргаж болзошгүй алдаа” С.Энхтөр, ЗЦГ-ын ОНХТасгийн дарга
      
        - “Гал түймэр, байгалийн гамшгийг мэдээлэхэд анхаарах зүйл, нэр томьёо, сэтгүүлчийн ажиллах орчин, болзошгүй алдаа” Д.Эрдэнэбаатар, НОБЕГ-ын орлогч