Авилгатай тэмцэх vндэсний хөтөлбөр нь 246 заалттай ба vvний хэрэгжилтийг vзэхэд 80% нь хэрэгжээгvй буюу тооцох боломжгvй зvйлvvд байсан гэж судлаач Д.Ганхуяг мэдээлэв. Тэрээр Зориг сангийн захиалгаар Авилгатай тэмцэх vндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа байна.
“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийн хоёр дахь уулзалтад судлаач Д.Ганхуягийн судалгаанаас гадна, Цагдаагийн академийн дэд захирал, доктор, “Глоб Интернэшнл” ТББ-н Удирдах зөвлөлийн гишvvн Д.Зvмбэрэллхам, Зориг сангийн зөвлөх С.Баяраа, Х.Наранжаргал нар авилгалын талаар илтгэл тавьж, оролцогчдодтой санал бодлоо солилцлоо.
Авилгын эсрэг vндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд системийн анализ хийгээд vзэхэд авилга нь vнэхээр газар авсан байгаа ба төр засгаас эхлээд системчлэгдсэн байна. Тодорхой улс төр, бизнесийн бvлэглэл, шvvх, цагдаа, прокурор, бvр сэтгvvлчид, рекетлэх хvмvvстэй болсон байна. Авилга нь нийгмийг хөнөөх зvйл бөгөөд төрийн байгууламжтай нягт холбоотой болсон байгааг судалгаанаас тодорхой харагдаж байна хэмээн судлаач Д.Ганхуяг дvгнэн хэлэв.
Авилга гэж олон жил ярьж байна. Энэ нь сvvлдээ дасал болж байна. Гэмт хэргийн статистик гаргахаар авилгын хэрэг байдаггvй учир хvмvvс идэвхгvй хандаж байгаа тал байдаг. Энэ тал дээр тvлхvv анхааран ажиллая. Авилгын vндэсний хөтөлбөрийн дэргэд сэтгvvлчдийг хууль эрх зvйн талаас нь хамгаалдаг байгууллага байгуулах хэрэгтэй байна гэсэн санал оролцогчдын зvгээс гаргаж байлаа. Уулзалтад хэвлэл мэдээллийн 15 байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1.html