"Глоб Интернэшнл" ТББ Британийн Элчин Сайдын яамны санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр "УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийг 2011 оны 9-р сарын 29-нөөс 2012 оны 2-р сарын 29-нийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
Төслийн зорилго нь:
УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэтэйчүүдэд хандах олон нийтийн хандлагыг дээшлүүлэх
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
Хэвлэл мэдээллийн мониторинг
- УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр эмэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн мэдээлсэн талаар 5 сонин, цахим хуудсуудад мониторинг хийнэ.
Сэтгүүлчдэд зориулсан сургалт
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хүйсийн ялгаваргүйгээр бодит мэдээлэл түгээх нь олон нийтэд зөв сонголт хийх боломж олгохын ач холбогдлын талаар сэтгүүлчдэд сургалт зохион байгуулна
- 5 сэтгүүлч сонгон эмэгтэй нэр дэвшигчдийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгүүлнэ.
УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдэд зориулсан сургалт
- УИХ-ын 2012 оны сонгуульд улс төрийн намуудаас болон бие даан нэр дэвших эмэгтэйчүүдэд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт ашиглан олон нийтэд хэрхэн танигдах, сэтгүүлчидтэй хэрхэн ажиллах талаар сургалт явуулна
- Студиудтай хамтран 25 эмэгтэй нэр дэвшигчийн талаар тус бүр 3-5 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ.