“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага ЮНЕСКО-ын хариуцан хэрэгжүүлж буй “Нутгийн радио” төслийн хүрээнд 4 аймгийн 10 суманд байгуулах Нутгийн радиогийн эрх зүйн баримт бичиг, гарын авлагыг боловсрууллаа. Үүнд:
- Нутгийн радиогийн үлгэрчилсэн дүрмийн төсөл
- Менежертэй хийх гэрээний төсөл
- Радио, аймаг, сумын ИТХ, Засаг даргын тамгын газартай байгуулах санамж бичгийн төсөл
- Удирдах зөвлөлийн анхны хурлын журмын төсөл
- Удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнуудын Ёс зүйн дүрмийн төсөл
Нутгийн радиогийн Удирдах зөвлөл, менежер, бусад хүмүүсийн хэрэгцээнд зориулан хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, тухайлбал радиотой холбоотой хууль, дүрэм журмыг эмхэтгэсэн Эрх зүйн гарын авлага бэлтгээд байна.
Нутгийн радиогийн үлгэрчилсэн дүрэм нь Нутгийн радиогийн үйл ажиллагааны зохион байгуулалт, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна.