“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь” сэдэвт сэтгүүлчдийн сургалт

"УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалтыг  2011 оны 12-р сарын 13, 14-ний өдрүүдэд "Бишрэлт" зочид буудалд зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдах сэтгүүлчдийг сонгохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагуудад хандсан албан бичгийн дагуу тухайн ХМХ-ээс нэр заан томилсон болон "Глоб Интернэшнл" ТББ-д бүртгэлтэй сэтгүүлчдийн имэйл хаягаар түгээсэн зарлалын дагуу сэтгүүлчдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзсан юм. Сургалтанд телевиз, радио, цахим хуудас, сонины төлөөлөл болсон 24 сэтгүүлч урьснаас 23 нь оролцож, үүнээс 14 сэтгүүлч / телевизийн 4, сонины 6, радиогийн 1, цахим хуудас 3 сэтгүүлч/ хоёр өдрийн сургалтад бүрэн хамрагдав. 

Сэтгүүлчид энэ сургалтанд оролцсоноор эмэгтэйчүүд яагаад улс төрд оролцох хэрэгтэй вэ, эмэгтэй улс төрчдийн талаар олон нийтэд хэрхэн мэдээлэх вэ, сонгууль сурвалжлах нь, Хүний эрх ба жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт зэрэг олон сэдвийн хүрээнд өргөн ойлголттой болов.

Сургалтад 11 сургагч багш оролцож, жендэр, хүний эрх, эмэгтэйчүүдийн асуудал, сонгууль  тойрсон 13 сэдвийн хүрээнд хичээл заав. Сургалтын хөтөлбөр

Түүнчлэн 4 эмэгтэй улс төрч оролцож нийгмийн тулгамдсан асуудлуудын хүрээнд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ.

o УИХ-ын гишүүн С.Оюун -  Засаглал.
o МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг -  Хүний аюулгүй байдал.
o Хараат бус судлаач, шинжээч Ч.Энхзаяа - Байгалийн баялагт суурилсан эдийн засгийн хөгжил,
o Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа - Үндэсний үйлдвэрлэл

Сургалтын төгсгөлд сургалтанд бүрэн хамрагдсан сэтгүүлчдийн дунд "Эмэгтэй улс төрчийг хэрхэн мэдээлэх вэ" сэдэвт төслийн уралдаан зарлав. Уралдаанд ирсэн бүтээлээс 5-ыг шалгаруулан тэтгэлэг олгоно.