Нутгийн радиогийнхан сургалтанд хамрагдаж эхэллээ
                  
            2011/11/06
            
          
        “Глоб Интернэшнл” ТББ НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага - ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй “Нутгийн радио” төслийн хамтрагч МҮОНР, Радио, телевизийн сүлжээний газартай хамтран 4 аймгийн 10 суманд байгуулж байгаа Нутгийн радиогийн удирдах зөвлөл, сайн дурын ажилтнууд, менежерүүдэд сургалт явуулж эхэллээ.
- Ховд аймгийн Алтай суман дахь “Бодончийн долгион” нутгийн радио
 - Баян-Өлгий аймгийн Толбо суман дахь Толбо нуур /Мендикол/ нутгийн радио
 - Баян-Өлгий аймгийн Буянт суман дахь “Хөлцөөтийн цуурай” нутгийн радио
 - Баян-Өлгий аймгийн Улаан-Хус суман дахь “Улаан-Хусын долгион” нутгийн радио
 - Баян-Өлгий аймгийн Баяннуур суман дахь “Уушигтын цуурай” нутгийн радио
 - Увс аймгийн Зүүнговь суман дахь “Өгөөмөр аялгуу” нутгийн радио
 - Увс аймгийн Тэс суман дахь “Таван Тэсийн Долгион” нутгийн радио
 - Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суман дахь “Хотгойдын дуу хоолой” нутгийн радио
 - Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур суман дахь “Тайгын Аялгуу” нутгийн радио
 - Хөвсгөл аймгийн Улаан-Уул суман дахь “Шишигтийн дуу хоолой” нутгийн радио
 
Сургалт 2011 оны 11 дүгээр сарын 06-наас эхлэн 12 дугаар сарын 19-ны хооронд хоёр үе шатдаа явагдана.