"Глоб Интернэшнл" ТББ АНУ-ын “Азийн сан”-гийн caнхүүжилтээр "Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь" төслийг 2012 оны 1-р сарын 16-аас эхлэн гурван сарын хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго нь:
Киноны уран бүтээлч, продюсерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, Монгол дахь байгаль орчны асуудлуудад анхаарлаа хандуулахад нь дэмжлэг үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэн, уран бүтээлийн чанарыг сайжруулах
Төслийн хүрээнд киноны уран бүтээлчдэд зориулсан хоёр өдрийн сургалт зохион байгуулна.
Сургалтанд Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн байгаль орчны сэдвээр баримтат кино, нэвтрүүлэг бэлтгэдэг 15 уран бүтээлчийг хамруулна. Сургалтыг 2012 оны 03 дугаар сард хоёр өдөр зохион байгуулна
Сургалтын хөтөлбөрт:
- Бүтээлийн бэлтгэл үе /шинэ санаа олох, зохиол бичих, үйл ажиллагааны төлөвлөлт, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж сонгох, төсөв боловсруулах/
- Үйлдвэрлэлийн үе /Зураг авалт хэрхэн хийх, зураг авалтын үеийн зохион байгуулалт, эвлүүлэг хийх, эвлүүлгийн программ сонгох/
- Үйлдвэрлэлийн дараах үе /бүтээлийг олон нийтэд хүргэх арга замууд, сайн туршлагуудын жишээ/