Эрүүгийн шинэ хуулинд cэтгүүлчидтэй холбоотой 7-8 хуулийн заалт үйлчилж байдаг
Эрvvгийн шинэ хуулинд cэтгvvлчидтэй холбоотой 7-8 заалт vйлчилж байдаг. Энэхvv зvйл заалт нь гол төлөв хvндэвтэр зvйл ангид хамаарагдаж байна гэж Нийслэлийн шvvхийн эрvvгийн танхимын тэргvvн шvvгч н.Сарантуяа хэллээ.

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийг хэрэгжvvлэх ажлын хэсгийн V дахь уулзалт 2004.11.25-ны 15.00 цагт Зориг сангийн байранд болов. Нийслэлийн шvvхийн эрvvгийн танхимын тэргvvн шvvгч н.Сарантуяа уулзалтанд оролцож сэтгvvлчидтэй харилцан ярилцав.

Тэрээр хэвлэл мэдээллийнхэн шvvх хурал хэрхэн явагддаг, хэвлэл мэдээллийхэн ямар алдаа гаргадаг, тэдэнтэй холбоотой хичнээн хуулийн заалт байдаг талаар дэлгэрэнгvй яриxдаа:
Монгол улс аймаг нийслэлийн 22 шvvхтэй. Нийслэлийн шvvх улсын 40-45%-н хэргийг шvvдэг учир хамгийн ачаалалтай ажилладаг. Нийслэлийн шvvхийн ерөнхий зөвлөлөөс тогтоол гаргасан, vvнд шvvхийн vйл ажиллагаа нээлттэй байх ёстой гэж заасан. Тогтоолын дагуу нийслэлийн шvvхийн зөвлөлийн журам гарсан. Учир нь сэтгvvлчид маань ерөнхий шvvгчээ зөвшөөрөл авч ямар ч шvvх хуралд оролцож болно шvv дээ. Хамгийн гол журам дvрмээрээ явбал, шvvхийн хурлын vйл ажиллагаа хаалттай хуралдаанаас бусад нь нээлттэй явагддаг. Шvvх хурлын товыг 10 хоногийн өмнө мэдэгддэг. Манай шvvхийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр н.Ганпvрэв ажиллаж байгаа. Мөн 25-р ТВ-тай хамт “Хавтаст хэрэг” гэдэг нэвтрvvлэг явуулдаг.
2002 онд батлагдсан шинэ Эрvvгийн хууль 305 зvйл заалттай. Энэ зvйл заалтыг 4 ангилдаг.
-хөнгөн
-хvндэвтэр
-хvнд
-онц хvнд
Хэвлэл мэдээлэлээр олон тvмэнд тардаг гэдэг утгаараа хvндэвтэр гэмт хэрэг болдог. Тэгвэл сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалсан 121-р, 139-р зvйл заалтууд байдаг. Нэг хvндрэлтэй зvйл нь сэтгvvлчид маань ял аваад дээр нь төлбөр барагдуулах ял авдаг явдал хэмээн н.Сарантуяа шvvгч хэллээ.

Дараагийн уулзалтанд эрvvл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзах болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_7.html