"УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь" сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн сургалт боллоо

"УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг  2012 оны 02-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтанд Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дорнод, Орхон аймгийн телевиз, радио, сонины төлөөлөл болсон 15 сэтгүүлч хамрагдав. 

Сургалтад 10 сургагч багш оролцож, хөтөлбөрийн дагуу жендер, хүний эрх, эмэгтэйчүүдийн асуудал, сонгууль  тойрсон 13 сэдвийн хүрээнд хичээл заав

Эхний өдөр сэтгүүлчид
- Мэдэх эрх ба хэлэх эрх
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь, хуулийн хэрэгжилт
- Улс төрд  эмэгтэйчүүдийн үүрэг- Хандлагын сорил
- Хүний эрх ба жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт
- Эерэг мессэж зэрэг сэдвээр 

 Хоёр дахь өдөр
- Эмэгтэйчүүд яагаад улс төрд оролцох хэрэгтэй вэ?
- Сонгуулийн сэтгүүл зүй ба ёс зүй
- Сонгуулийн булхай, авлига, санхүүжилт лекц сонсов.


Сургалтанд
• МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг -  Хүний аюулгүй байдал.
• Хараат бус судлаач, шинжээч Ч.Энхзаяа - Байгалийн баялагт суурилсан эдийн засгийн хөгжил,
• Эдийн засаг, үнийн өсөлт, Я.Батцэцэг, “Үндэсний эе эв” Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо нарын эмэгтэй улс төрч оролцож нийгмийн тулгамдсан асуудлуудын хүрээнд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ.

 

Сэтгүүлчид бүлэгт хуваагдан сонгогдсон сэдвээр телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлэг хийх, нэвтрүүлгийн бүтэц, нэвтрүүлгийн зохиол-дараалал бэлтгэх дадлага хийлээ.

Сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн дунд "Эмэгтэй улс төрчийг хэрхэн мэдээлэх вэ" сэдэвт төслийн уралдаан зарлав. Уралдаанд ирсэн бүтээлээс 5-ыг шалгаруулан тэтгэлэг олгох юм.