Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй улс төрчдийн талаар хэр мэдээлж байна вэ?

“Сант Марал” сан АНУ-ын Азийн сангийн захиалгаар жендерийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын 800 иргэнийг хамруулан 2011 оны 10-р сарын 21-24 – нд хийсэн байна.

Эмэгтэй нэр дэвшигчид нийгмийн аль салбарт хамгийн хүчтэй үүрэг рольтой байна вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцсон нийт иргэдийн 43,6%, эмэгтэйчүүдийн 50% нь, эрэгтэйчүүдийн 35% нь “бүх салбарт” гэж хариулжээ.

Танай тойргоос Их хурлын сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та саналаа өгөх үү? гэсэн асуултанд “тийм” гэсэн хариултыг нийт иргэдийн 55.1%, эмэгтэйчүүдийн 65.2%, эрэгтэйчүүдийн 41.5% нь өгсөн байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй улс төрчдийг хэрхэн харуулж байна вэ? гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан иргэдийн 56,9%, эмэгтэйчүүдийн 60.4%, эрэгтэйчүүдийн 52.1% нь “нэг их харагдахгүй байгаа - хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дутуу харуулдаг” гэж хариулжээ. Ийм хариулт өгсөн хүмүүсийг насаар нь ангилж үзэхэд 59.4% нь 18 – 29 насныхан, 53.5% нь 30 – 39 насныхан, 60.7% нь 40-49 насныхан, 57.2% нь 50 –иас дээш насныхан байжээ.

Эрэгтэй
Эмэгтэй
Нийт
Бусад эрэгтэй улс төрчид шиг адил

25.6 

17.6

21.0

Нэг их харагдахгүй байгаа - хэвлэл мэдлээллийн хэрэгслүүд дутуу харуулдаг

52.1

60.4

56.9

Бодит байдлаас илүү их харуулж байна

6.8 

3.9

5.1

Эмэгтэй улс төрчдийг амьдралаас хэт их ялгаатай харуулж байна

13.2

17.4

15.6

Өөр

.3

-

.1

Мэдэхгүй

2.1

.7

1.3

Нийт

100.0

100.0

100.0


Нас

  Нийт
18 - 29
30 - 39
40 - 49
50 +
Бусад эрэгтэй улс төрчид шиг адил
22.6%
24.8%
15.3%
21.0%
21.3%
Нэг их харагдахгүй байгаа - хэвлэл мэдлээллийн хэрэгслүүд дутуу харуулдаг
59.4%
53.5%
60.7%
57.2%
57.6%
Бодит байдлаас илүү их харуулж байна
5.4% 
4.8% 
7.7%
2.2%
5.2%
Эмэгтэй улс төрчдийг амьдралаас хэт их ялгаатай харуулж байна
12.6% 
16.5%
16.4%
19.6%
15.8%
Өөр
.4%
.1%
Нийт
100.0%
100.0%
100.0%
100.0%
100.0%

Судалгааг бүрэн эхээр нь PDF хувилбараар энд дарж уншиж болно.