Авилга хаана буглаж, нийгмийн аль хvрээг хамгийн их хамарч байгаа талаар байгаль орчин, эрvvл мэнд, боловсролын салбараар vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнтэй санал солилцлоо.
“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийхний 4 дэх удаагийн уулзалтад Б.Машбадрах /НЭМ-ийн мэргэжилтний нийгэмлэг/, М.Нарантуяа /Хууль бидний амьдралд ТББ/, Д.Галбаатар /НVБХХ-Дорнод Монголын биологийн төрөл зvйл төсөл/ нар оролцлоо. Нийгмийн дээрхи салбаруудад одоогоор авилгын талаар хийгдсэн тодорхой судалгаа байхгvй юм байна.
Уулзалтын явцад М.Нарантуяа Олон улсын бодлого төлөвлөлтийн институтээс гаргасан боловсрол дахь авилга, боловсролын ёс зvй ба хээл хахуулийн чиглэлээр хийсэн судалгаанаас дэлгэрэнгvй танилцууллаа.
Тэрээр, боловсролын салбарт авилгыг юу гэж ойлгож байна вэ гэхээр боловсрол олж авах боломж, боловсролын чанар, боловсрол эзэмших тэгш эрхэд ноцтой уршиг тарьж болохуйцаар хувийн ашиг сонирхолын төлөө нийгмийн байгууллагын ашиглах нь авилга юм гэсэн нэр томъёон дээр тогтож байна. Боловсролын салбарын авилгыг аваад vзэхэд төлөвлөлт, удирдлагын тvвшинд хамгийн их, тvгээмэл байна гэж дээрхи судалгаанд vзсэн байна. Vvнд сургуулийн барилгад гэхэд л тендер зарлах, эд хөрөнгийг хувьдаа ашиглах , сургуулийн зураглал зэрэг багтдаг, мөн боловсон хvчин томилох, тушаал дээшлvvлэх, багш ажилд авах зэрэг тодорхой vйл ажиллагаануудад авилга хамгийн өргөн байна. Багш нарын биеэ авч байдал, багшийн ёс зvйн хандлагад хvvхэд сургуульд оруулах, сурагчийг vнэлэх хоёр дээр хамгийн их авилга байна гэж vзсэн байна. Тvvнээс гадна тоног төхөөрөмж, хоол хvнс, сурах бичгийг хангах нийлvvлэх, тусгай тэтгэлэг олгох, тэтгэлэгт хөтөлбөр олгох, хувийн салбарт хувь нэмэр оруулах, шалгалт, дипломын ажил нь боловсролын салбар дахь авилгын давамгайлж байгаа хэсгїїд ажээ. Боловсролын авилгыг бий болгож нөлөөлж байгаа хvчин зvйлийг дараах байдлаар ангилсан байна.
-Байгууллагын хvчин зvйл
-Нийгэм, улс төрийн хvчин зvйл
-Эдийн засгийн хvчин зvйл
-Соёлын хvчин зvйл
Эдгээр хvчин зvйл авилгын суурийг бий болсон нь төлөвлөлт, шийдвэр гаргах тvвшинд ихэсч байна. Гарын vсэг зурж, тамга дарж, тушаал гаргаж байгаа хvмvvстэй холбоотой болж хувирч байгаа манайд мөн адил байна гэж дvгнэн хэллээ.
Эрvvл мэндийн салбарын хувьд авилга нь бодлого, хэрэгжилтийн тvвшинд байгаа бол байгаль орчны салбарт албан тушаалын томилгоо, зөвшөөрөл олгох тогтолцоонд хамгийн их байдаг гэнэ. Нийгмийн аль ч салбарт авилга бvх шатанд байгаа гэдгийг уулзалтад оролцогчид бvгд хvлээн зөвшөөрч байлаа.
Уулзалтын vр дvнд дараах саналууд гарсан. Vvнд:
-Боловсролын салбарт багшийн ёс зvй, сургалтын чанарын талаар олон нийтийн хэлэлцvvлэг өрнvvлэх
-Эцэг эхчvvдтэй боловсролын салбарт байгаа авилгын талаар ярилцах
-Аливаа байгууллагын тvвшинд ил тод байдлыг бий болгох, ийм байгууллагыг тодруулах хөдөлгөөн өрнvvлэх
-Авилгын талаа ганц нэгээрээ бус нийтээрээ нэгдэж дуугарах
-Мэдээллийн 2 дээш эх сурвалж руу хандах. Эхний эх сурвалжийн өгсөн мэдээлэлд ханалгvйгээр цааш тvvний эсрэг байр сууриас хандах эх сурвалжийг олох
-Аливаа асуудлаар албан тушаалтнаас гадна нарийн мэргэжлий хvмvvсээс мэдээлэл авах, тэднээс зөвлөгөө авах
-Авилгын талаархи ул суурьтай судалгаа хийх, судалгааг ашиглах vvнд ялангуяа хөндлөнгийн байгууллагуудын судалгааг өргөн ашиглах
Дараагийн уулзалтаар Филлиппинээс ирсэн мэргэжилтэн хатагтай Вайоледа Умале хэвлэл мэдээллийн материалд агуулгын анализ хэрхэн хийх вэ гэсэн сэдвээр ярилцана. Уулзалт 12-р сарын 02-ны өдрийн 16.00 цагт Зориг сангийн байранд болно.
Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_8.html