Үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголттой болгох, Монгол улсын болон олон улсын хэм хэмжээ, чиг хандлагыг судлан “Судалгааны шилдэг бүтээл” туурвих уралдааныг ХУУЛЬ ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН их дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна.
Хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад:
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын Үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр Монгол улсын хууль тогтоомжид тусгалаа олж, практикт хэрэгжиж буй нь
- Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн үзэл баримтлал, хуулийн төслүүдийг олон улсын стандартай харьцуулах нь
- Монгол улсын хуулиудад мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж, практикт хэрэгжүүлж буй нь
- Хэвлэл мэдээллийн өмчлөл, түүний хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлж буй байдал, олон улсын туршлага болон бусад
- Хэвлэл мэдээллийн төвлөрөл, түүний эерэг ба сөрөг үр дагавар
- Хэвлэл мэдээллийн нэгдэн нийлэлт, цаашдын чиг хандлага
- Гүтгэлэг, доромжлолтой холбогдох хэргийг шийдвэрлэж буй өнөөгийн практик, олон улсын чиг хандлага
- Хэвлэл мэдээллийн ёс зүй ба өөрийн зохицуулалтын хэрэгцээ шаардлага, зохицуулалтын онцлог
- Шүүмжлэлд өртөмтгий бүлэг, түүнийг хэвлэл мэдээлэл дэх зохицуулалтын онцлог
- Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, тулгамдсан асуудал
- Олон нийтийн радио, телевизийн зохицуулалт, бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал
- Онлайн хэвлэл мэдээлэл, түүний зохицуулалтын хэрэгцээ, хандлага, тулгамдсан асуудал болон бусад
- Мэдээллийн эх сурвалж ба нууц эх сурвалжийг хамгаалах, мэдээлэгчийн хамгаалалт олон улсын туршлага, хандлага болон бусад
- Хэвлэл мэдээллийн агуулгад тавих хязгаарлалт, түүнийг цензур болгон хэрэглэж буй практик, өөрчлөх боломж
- Төрийн нууцын хуулиуд дахь мэдээллийн илүүц хязгаарлалт ба олон улсын чиг хандлага
- Хувь хүний нууцын тухай хуулийг цензур болгон хэрэглэж буй нь, өөрчлөх боломж
- Байгууллагын нууцын тухай хууль ба мэдээллийн ил тод байдал, илүүц хязгаарлалт, өөрчлөх боломж
- Байгууллагын нууцын тухай хууль дахь илүүц хязгаарлалт, мэдээллийн ил тод байдлыг хөхиүлэн дэмжих, сайн засаглалд саад болж буй нь
- Цахим хуудас ба онлайн хэвлэл мэдээлэл, түүний зохицуулалтын онцлог
- Цахим эрх чөлөө, тулгамдсан асуудал
- Цахим орчинд нэрээ нууцлах эрхээ эдлэх боломж, түүнийг баталгаажуулсан нь
- Нарийвчилсан бусад сэдвээр
Сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудад:
- Хэвлэл мэдээллийн ёс зүй ба Ёс зүйн зөвлөл, түүнийг Монголд бий болгох хувилбар
- Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, чиг хандлага, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдалд өгөх үнэлгээ, шалтгаан, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Хэвлэл мэдээллийн төвлөрөл нь сэтгүүл зүйн чанарт нөлөөлөх, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Иргэний сэтгүүл зүй ба цахим орчин дахь сэтгүүл зүй,
- Нийгмийн сүлжээ, түүнийг зохицуулалтыг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Редакцийн хараат бус байдал ба түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Агуулгын хязгаарлалт: зохиогчийн эрх, арх, тамхи, хүчирхийлэл, садар самуун зэрэг сэдвээр тусгайлан судалж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
- Нэр төр гутаах хэргийг зохицуулж буй олон улсын хандлага
- Улс төрийн төлбөртэй сурталчилгаа МУ-ын хуулийн зохицуулалт, олон улсын зохицуулалттай харьцуулах
- ИБУТЭОУП-ын 19-р зүйлийн хэрэгжилт ба Монголын хууль тогтоомжид туссан нь
- Бусад
Судалгааны шилдэг бүтээл шалгаруулах журамтай энд дарж танилцана уу.