Судалгааны бүтээлийг дараах үндсэн үзүүлэлтээр дүгнэнэ.
• Сэдвийг шинэлэг байдлаар сонгож, нарийвчилсан, өөрийн болгосон байх
• Агуулгын нарийвчлан судалсан байдал
• Судалгааны аргачлал, шинжлэх ухааны үндэслэл, судалгаа
• Фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас (page) болон “НАЙЗ” бүлэгт (group) байрлуулж, олны хүртээл болгосон
• Хэвлэл мэдээллийн орчинг таатай болгоход дэмжлэг үзүүлэхүйц санал, зөвлөмж өгсөн байх
Оролцогчдыг бүртгэх:
Сонирхсон хүмүүс уралдаанд оролцохын тулд Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж, “НАЙЗ” бүлэгт бүртгүүлснээр, эрх нь нээгдэнэ.
Бүтээлийг байршуулах: Судалгааны бүтээлээ 2014 оны 3-р сарын 20-ны өдрөөс өмнө фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас буюу “НАЙЗ” бүлэгт байршуулна.
Шалгаруулалт: 2014 оны 3-р сарын 23-ны дотор мэргэжлийн шүүгчид дүгнэн, чиглэл тус бүрээс 10 шилдэг бүтээлийг шалгаруулна.
Шалгарсан нийт 20 бүтээлийн дунд ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, өмнөх шалгуураас гадна илтгэх ур чадвар, тухайн чиглэлээр судалсан мэдлэгийг харгалзан, төрөл тус бүрээр шилдгийн шилдэг 3 бүтээлийг шалгаруулан, дараах шагналыг олгоно.
Шагналын хэмжээ
Сэтгүүл зүйн чиглэл Хууль зүйн чиглэл
I байр нэг 350,000 төг I байр нэг 350,000 төг
II байр нэг 200,000 төг II байр нэг 200,000 төг
III байр нэг 150,000 төг III байр нэг 150,000 төг
Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд оролцохыг хүсэгчдэд зориулсан ЗӨВЛӨМЖ үзнэ үү.
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 6 хороо,
Дипломат-95 цогцолбор, 5 орц, 57 тоот
Утас: 324764, 324627, 88409576, 99035470, 99193327