ХЭРХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?

Эхний алхам:  Уралдаанд оролцохыг хүсэгч манай Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж, “НАЙЗ” бүлэгт элсэн, эрхээ авна уу. Та бүтээлээ манай “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлэгт байрлуулснаар уралдааны эхний шалгаруулалтад оролцох боломж нээгдэнэ.

Хоёр дахь алхам:
Судалгааны бүтээл туурвих. Та зарлаж буй сэдвийг аль болох нарийвчлан сонгож, судалгааны арга зүй ашиглан, баримт факт, ишлэл, жижиг судалгаанд үндэслэн боловсруулбал зохино. Үндэслэл сайтай, цаашид бодлогын бичиг баримтад тусгах боломжтой, эсвэл залуучуудын хүчээр хийж, хэрэгжүүлж болохуйц санал, санаачлагыг эрэлхийлсэн байвал дэмжигдэх магадлал илүү байна.

Судалгааны бүтээлээ хийхдээ бусдын бүтээлийн хуулбарлах, зохиогчийн эрх зөрчихгүй байхыг онцгой анхаарвал зүйтэй. Бусдын бүтээлээс ишлэл авсан тохиодолд заавал дурдана.

Гурав дахь алхам: Та бүтээлээ Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн ““NICE НАЙЗ” хуудсанд болон “НАЙЗ” бүлэгт 2014 оны 3 сарын 20-ны дотор байрлуулсан байна.
Цахим орчинд байрлуулсан бүтээлтэй дараа мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг танилцан, уралдааны төрөл тус бүрээс 10 шилдэг бүтээлийг шалгаруулж, ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулна.

Дөрөв дэх алхам: Таны бүтээл шилдэг 10-т шалгарсан бол ТА үе тэнгийнхэндээ өөрсдийн бүтээлээ толилуулж, ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ танилцуулж, мэтгэлцээн өрнүүлснээр ШИЛДГИЙН ШИЛДЭГ гурван бүтээлийн нэгээр тодрон, ЯЛАГЧ болох боломж ойрхон байна.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ТА бидэнтэй нэгдсэнээр бие биетэйгээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүл зүйтэй холбоотой асуудлаар илүү нарийвчлан судлах хүсэл эрмэлзэл төрвөл ЦААШИД бидэнтэй хамтран ажиллах САЙН ДУРЫН БҮЛГЭМ-ийн гишүүн болж, идэвхтэй хамтран ажиллаад төсгөлтийн димломын ажлаа ч энэхүү сэдвээрээ хамгаалахыг урамшуулан дэмжих болно.

Та манай уралдаанд амжилттай оролцохын тулд өөрийн эрэл хайгуулч судалгаа хийх л үлдлээ. ЮУ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Энд дарна уу