"Сайн засаглалын төлөө Залуу элч нар" төсөл Facebook хуудастай боллоо

Төслийн хүрээнд залуучуудад зориулан FACEBOOK хуудас нээснээр залуучуудад санал бодлоо хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байна. Ингэснээр, залуус урт хугацааны мэдлэгийг олж авч, сайн засаглалын тухайн асуудлуудаар илүү сайн мэдэх боломжтой боллоо.

Түүнчлэн энэ хуудаснаас бусад аймаг, сумд дахь төслийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллүүдтэй танилцах боломжтой болно. Oрон нутагт болж буй асуудлаар санал солилцож улмаар бүтээлч аргыг эрэлхийлж дуу хоолойгоо хүргэж улмаар шийдвэрлэхэд залууст ихээхэн боломж үзүүлэх юм.

“Сайн засаглалын төлөө Залуу элч нар” төслийн залуучуудад зориулсан Facebook хуудас руу зочлох бол энд дарна уу.