Авлигын эсрэг залуу удирдагчдын кампанит ажилд зориулсан гарын авлага

Глоб Интернэшнл төвийн төслийн баг “Сайн засаглалын төлөөх залуу элч нар”-т зориулан гарын авлага боловсруулан 500 хувь хэвлэн аймаг, сумд дахь төслийн зохицуулагчдад хүргүүллээ.

Энэхүү хөтөч гарын авлага нь орон нутгийн төрийн байгууллагуудад хууль эрх зүй, байгууллагын болон захиргааны үйл явцыг сайжруулж, улмаар орон нутгийн түвшинд эдийн засгийн өсөлтийг дэмжих, ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг баталгаажуулах зорилготой “Сайн засаглалын төлөө залуу элч нар”-ыг бэлтгэхэд туслах, оролцогч талуудад тайлбар удирдамж болох юм.

Гарын авлага 2 бүлэг, нэг хавсралттай. 

Эхний хэсэг: Мерси Кор Монголын Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл (APPEAL)- ийн хүрээнд хэрэгжиж буй “Сайн засаглалын төлөө залуу элч нар” төслийн товч танилцуулга

Хоёрдугаар хэсэг: - Төслийн үйл ажиллагааны үе шат тус бүрт хийх арга хэмжээний удирдамж, зөвлөмж. Үүнд авлигын эсрэг хууль тогтоомж, сайн засаглалын үндсэн зарчмууд, мөн юу, хэн, хаана, хэзээ, яаж зэргээр нарийвчилсан зааварчилгаа өгөх, мөн залуучууд бүлгээ хэрхэн зохион байгуулах, асуудлын гол ойлголт юу болох, үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах, видео бичлэг сурталчилгааг хэрхэн хийх, өргөдлийн маягтыг хэрхэн бөглөх зэрэг мэдээллийг багтаав.

Хавсралт: Интернэтийн орчинд хэрхэн ажиллах техникийн зөвлөмжүүд

Энэ гарын авлагыг удирдлага болгон хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаанд оролцоо, ил тод байдал, хариуцлага хүлээх чадвар, тэгш байдал, хүйс, үл ялгаварлан гадуурхах зэрэг сайн засаглалын гол зарчмуудыг хүндэтгэн ажиллахыг төслийн баг зөвлөв.

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж татаж авах боломжтой.