Сэтгүүл зүйн багш нарт зориулсан сургалт хийв
2004/12/02
Агуулгын задлан шинжилгээ гэж юу болох, тvvнийг яаж хийх загвар, зааварчилгаа болон юунд ашиглах талаар сэтгvvл зvйн багш нарт хичээл заалаа. Сэтгvvлч болон хэвлэл мэдээллийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн 15 багшийг оролцуулсан нэг өдрийн сургалтыг Монголын хэвлэлийн хvрээлэнд 12-р сарын 1-ний өдөр зохион байгуулав. Сургалтад нийт 21 хvн хамрагдсан. Сургалтыг “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд Филиппиний их сургуулийн олон нийтийн харилцааны багш, мэргэжилтэн хатагтай Вайоледа Умале “Хэвлэл мэдээллийн материалд агуулгын задлан шинжилгээ хэрхэн хийх вэ” гэсэн сэдвээр хийлээ.
Тус хичээлээр багш нар агуулгын задлан шинжилгээ хийх vндсэн ойлголт, тодорхойлолт, онцлог, хэлбэр, зорилго, хэрэглээ, задлан шинжилгээ хийх алхамууд зэрэг 15 сэдвийг нарийвчлан судаллаа.
Сонирхуулахад агуулгын задлан шинжилгээ хийх энэхvv аргачлалыг Филиппини улс 50 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд анх дэлхийн II дайны vед АНУ-д суралцаж байсан Филиппиний оюунтууд оруулж ирсэн гэж vздэг юм байна.