“Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл эхэллээ
2015/10/10
Глоб Интернэшнл Төв Монгол Улс дахь Их Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Зорилго ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сонгуульд саналаа өгнө гэдэг нь залуус ирээдүйгээ өөрсдөө сонгож байгааг ойлгуулан улмаар энэ насны залуусын сонгуульд оролцох идэвхийг дээшлүүлэх явдал юм.
Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр санал өгөх насны иргэдийн 50,4 хувь нь 18-35 насны залуус байдгийн дөнгөж 20 хувь нь 2012 оны сонгуульд санал өгчээ. Харин 18-25 насны залуусын дөнгөж 10 хувь нь л санал өгчээ.
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:

- Монголын залуус яагаад сонгуульд оролцож, саналаа өгдөггүй шалтгааныг судлана.
- 18-25 насны оюутан залуусын дунд “Залуу санаачлагчдын клуб” байгуулан ажиллуулж, тэдгээр оюутан залуусаар дамжуулан залууст нөлөөлнө.
- Монголд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насны залуус байдаг. Иймд нийгмийн сүлжээгээр дамжуулан “Миний санал - Миний ирээдүй” мэдээллийн аян өрнүүлнэ. Аяныг клубын гишүүд удирдан, үе тэнгийн залуусын дунд явуулах хэлэлцүүлгийг хөтлөнө.
- Төслийн хүрээнд зорилтот бүлгийн залууст хандсан аудио нэвтрүүлэг, видео спот хийж нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээнэ.

Төсөл хэрэгжсэнээр ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголт нэмэгдэж, удахгүй болох Улсын Их хурлын сонгуульд санал өгөх залуусын тоо өснө.