Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян эхэллээ
Глоб Интернэшнл төв, АТГ-тай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулан НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй  “Хангай ба түүний нөхөд юу хэлэв? кампанит ажил 2014 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулна.  

Зорилго: Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, авлига, ашиг сонирхлын эсрэг Монгол Улсын хууль тогтоомжийн үзэл баримтлалын хүрээнд тулгуурлан бүтээсэн Хангай ба түүний нөхөд буюу “Ус дээшээ урсдаг” телевизийн 28 ангит уран сайхны киногоор дамжуулан авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулна.

Аяны хүрээнд дараах үйл ажиллагаа явуулав.   Үүнд:
- Хангай ба түүний нөхөд буюу “Ус дээшээ урсдаг” телевизийн 28 ангит уран сайхны киноны нэг түүхийг ашиглан сургалтын туршилтын модуль   боловсруулна
- Кино сургалтын туршилтын модулиар хууль зүйн  сургуулийн  оюутнуудад сургалт зохион байгуулна
- “Хангай ба түүний нөхөд” кино зохиолоос түүвэрлэж авсан оновчтой хэлсэн үг, харилцан яриаг нийгмийн сүлжээгээр түгээнэ.