Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй vйл явцыг системтэй судлах vйл явцыг агуулгын задлан шинжилгээ гэнэ. Системтэй судалгаа гэдэг нь шинжлэх ухааны vндэстэй нарийн нягт хийсэн тохиолдолд vнэн бодитой, шинжлэх ухааны vндэслэлтэй болж чадна. Олон нийтийн санал асуулгаар хvнийг судалдаг бол агуулгын задлан шинжилгээгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийг судалдаг. ХМХ-ийг судалж байгаагийн ач холбогдол нь тvvгээр цацагдаж буй мэдээлэл тухайн нийгмийн улс төрийн бvх онцлогийг тусгасан байдаг учраас улс орны нийгмийн байдлыг бvхэлд нь мэдэж болдог. Мэдээллийг ийнхvv задлан шинжилснээр тухайн нийгэмд ямар зvйл олон нийт хийгээд ХМХ-ийн анхаарлын төв байсан, тухайн асуудалд ХМХ хэрхэн хандсан зэргийг тандаж мэддэг.
Агуулгын задлан шинжилгээний ач холбогдолыг дараах байдлаар авч vздэг.
- Хэвлэл мэдээлэлд тавих хяналт болдог
- Нийгмийг өөрчлөх, боловсронгуй болгодог.
Сэтгvvлчид өөрийн мэдээлэл дээрээ ингэж агуулгын задлан шинжилгээ хийснээр өөрийн мэдээ материалд дvгнэлт хийх бодит боломжийг бий болгож өгдөг. Энэ нь “Би ямар сэтгvvлч вэ?” гэдэг дvгнэлтийг гаргаж өгнө хэмээн хатагтай Вайоледа Умале ярьлаа. Тэрээр “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийн уулзалтад оролцож мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.
Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_9.html