Авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах уралдаан зарлана

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах шагналт уралдааныг 2005 оны 2-р сараас 10-р сар хvртэл зарлаж байгаа юм байна.

Тус төсөл нь ЮНЕСКО-гийн санаачлага, санхvvжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах, эрэн сурвалжлах сэтгvvлчдийг мэргэжлийн сургалтад хамруулан чадавхижуулах, нийгэмд авилгын талаархи цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгох зэрэг vйл ажиллагаа явуулна.

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийхний 8 дахь удаагийн уулзалтад Монголын нээлттэй форум, Дэлхийн банк, Монгол дахь НVБ-ын суурийн төлөөлөгчийн газраас төлөөлөгчид оролцлоо. Уулзалт өнөөдөр “Пума Империал” зочид буудалд болов. Уулзалтаар авилгыг хэвлэл мэдээллийнхэн хэрхэн сурвалжлах, эрэн сурвалжлахад тулгардаг бэрхшээлvvд, авилгын талаар донор байгууллагууд ямар бодлого баримтладаг, vvний эсрэг хэвлэл мэдээллийнхэн болон донор байгууллагууд цаашид хамтран ажиллах боломж зэрэг асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Оролцогчид авилгатай тэмцэхэд мэдээлэл авах эрх чөлөөний хууль, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах хууль, эрх зvйн баталгааг бий болгох нь нэн тэргvvний чухал болохыг онцлон дурдаж байлаа. Тvvнчлэн төрийн байгууллагуудын системийг өөрчлөх ялангуяа, мэдээлэл өгөх системийг шинэчлэх, мэргэшсэн сэтгvvлч бэлтгэх хэрэгтэйг онцгойлоо. Ингэснээр сэтгvvлч тухайн авсан мэдээлэлдээ сэтгэл ханалгvй, мэдээлэл өгөгчөөс мэргэжлийн төвшинд тайлбар, нэмэлт мэдээлэл авч чадах юм. Учир нь сэтгvvлчид тавьж буй асуудлаа өөрөө сайн мэдэж, ухаж ойлгоод гаргаж ирэхгvй бол тvvнийг хэн ч сонсдоггvй. Тиймээс сэтгvvлч хvн өргөн суурь мэдлэг, мэдээлэлтэй байж авилгатай тэмцэж чадна. Цаашид сэтгvvл зvйн сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарыг чадавхижуулах талаар ажил хийх хэрэгтэй байгаа талаар санал гаргав.