Эрэн сурвалжлага хэрхэн хийх вэ?

“Хэвлэл мэдээлэл” ил тод засаглалын төлөө” төслийн хvрээнд “Эрэн сурвалжлах нь” сэдэвт 2 өдрийн суурь сургалтыг энэ сарын 20, 21-нд Монголын хэвлэлийн хvрээлэнд зохион байгуулна.

Тус сургалтаар эрэн сурвалжлах сэтгvvл зvй, авилгыг хэрхэн сурвалжлах, авилгын хэлбэр, авилгыг сурвалжлахад учирдаг бэрхшээлvvд, хэвлэлийн эрх чөлөө ба цензур, мэдээлэл олж авах орчин, эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ёс зvй, эх сурвалжаа хамгаалах, иргэний нийгмийн оролцоо зэрэг сэдвvvдийг нарийвчлан vзэх юм байна.

Энэхvv сургалтыг “Глоб Интернэшнл” ТББ, Монголын хэвлэлийн хvрээлэн, Зориг сангаас хамтран зохион байгуулах ажээ. Дээр дурдагдсан сэдвvvдээр мэргэшсэн мэргэжилтэн, багш нар хийгээд олон нийт, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид лекц уншина.
Сургалтад өнөөдрийн байдлаар 21 аймгийн болон нийслэлд тогтмол, идэвхитэй vйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгч оролцохоор бvртгvvлжээ.


Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_4.html