“Мэдэх эрх ба үйл ажиллагаа явуулах эрх” гарын авлага хэвлэгдлээ
“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Мэдэх эрх” төслийн хvрээнд хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан “Мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх” гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхvv гарын авлагыг танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болоод олон нийт, иргэний байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан Зориг сангийн байранд өнөөдөр хийлээ.

Тус гарын авлага нь мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө, тайван жагсаал цуглаан зохион байгуулах, зөвлөмж, таны эрх чөлөөг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар хязгаарласан, зөрчсөн тохиолдолд яах вэ гэсэн vндсэн сэдвvvдийг хөнджээ. Єнөөдөр иргэн та өөрийн vзэл бодлоо илэрхийлэхийн тулд тайван замаар жагсаал цуглаан хийхэд ямар эрх зvйн орчин, хичнээн хуулийн ямар ямар заалтууд хэрхэн vйлчилж байдаг хийгээд эдгээрийг өөрт ашигтайгаар яаж ашиглах талаар дэлгэрэнгvй тайлбарлаж, баримт жишээгээр баяжуулсан байна.

“Мэдэх эрх ба мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийг “Глоб Интернэшнл” ТББ нь 2001 оноос эхлэн хэрэгжvvлж байгаа бөгөөд хvний мэдэх эрхтэй холбоотой багц эрхvvдийн талаар цаашид дахин 4 гарын авлага хэвлvvлэн олны хvртээл болгох юм байна.

Сонирхуулахад “Мэдэх эрх” төсөл нь Австралийн хөгжлийн агентлагийн санхvvжилтээр хэрэгжиж байгаа ажээ.


“Мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх” гарын авлагыг доорхи хаягаар уншина уу

http://www.globeinter.org.mn/mech/page6_2.php