Олон нийтийн радио,телевизийн тухай Монгол Улсын хууль батлагдан гарлаа
2005/02/16
2005 оны 1-р сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль хэлэлцэж, батлав. 2005 оны 4-р сарын 1-нээс хvчин төгөлдөр болох энэ хуулиар одоо Засгийн газрын мэдэлд байгаа Монголын vндэсний радио, телевизийг олон нийтэд vйлчлэх статустай болгон өөрчлөн байгуулна. Энэ нь Vндэсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний vзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжvvлээд бодитой алхам боллоо.
Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхvv олон нийтийн эрх ашигт vйлчилж, тэдний өмнө хариуцлага хvлээж, хяналт дор нь vйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм.
Энэ хуулиийн дагуу одоогийн Засгийн газрын өмч хөрөнгө нь нийтийн өмч байх бөгөөд ОНРТ-ийн мэдэлд шилжvvлэх заалтыг vндэслэн УИХ 2005 оны 1-р сарын 28-нд Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжvvлэх тухай хууль батлан гаргаж, нийт 5,521,063,029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг олон нийтийн телевизийн өмчлөлд шилжvvлэхээр шийдвэрлэсэн байна.
ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хvний бvрэлдэхvvнтэй Vндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хvнийг сонгож, Vндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Vндэсний зөвлөлийн гишvvнээр олон нийтэд нэр хvндтэй, эрvvгийн ял шийтгэлгvй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, тvvнчлэн ажилладаггvй боловч нийтлэл, нэвтрvvлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхvл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшvvлэхгvй байхаар хуульд заасан байна.
ОНРТ нь холимог санхvvжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх vvсвэр нь нэвтрvvлгийн vйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхvvжинэ. Зар сурталчилгааг өргөн нэвтрvvлгийн өдрийн цагийн 2 хувиас хэтрэхгvй байхаар хязгаарлажээ. Нэвтрvvлгийн vйлчилгээний хураамжийн хэмжээг Vндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна.
Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх vvрэг бvхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна. Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгvvн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр тvвшинд бэлтгэж, нийтийн хvртээл болгох шол шаардлага тавьжээ. Тvvнчлэн шударга ёс, ардчилал, хvний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хvндэтгэх, хувь хvний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бvрийн бvлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтvvлгийн бодлого баримтлахыг шаардлага болгсон байна. ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хvчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хvний нэр хvнд, алдар хvндэд халдсан агуулгатай нэвтрvvлэг бэлтгэж тvгээхийг хориглосон байна.
ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.
Vндэсний зөвлөлийг бvрдvvлэх vйл явц бvрхэг, олон улсын хэм хэмжээний дагуу vйл явц ил тод, олон нийтэд нээлттэй байх зарчим тусгагдаагvй, олон нийтийн хяналт, тэдний өмнө хvлээх хариуцлагыг тодорхой тусгаагvй нь ОНРТ-ийн тухай хуулийн сул тал болжээ.
УИХ маргааш нь 1-р сарын 28-нд Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжvvлэх тухай хууль баталж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа төрийн өмчид vлдээснээс бусад 5,521,061,029 төгрөгийн төрийн өмч хөрөнгийг vнэ төлбөргvй шилжvvлэхээр хуульчилсан байна.
1992 оноос хойш улс төрч, олон нийтийн анхааралд байсан хэдий ч батлагдалгvй олон жил болсон энэ хуулийг бодит зvйл болгоход "Глоб Интернэшнл" ТТБ, Нээлттэй Нийгэм Форум, Хэвлэлийн Хvрээлэн зэрэг иргэний нийгмийн нийгмийн байгууллага жинтэй хувь нэмэр оруулсан билээ.
Монгол Улс иргэдийнхээ мэдэх эрхийг гvнзгийрvvлэн баталгаажуулж, ОНРТ-ийн хуультай болсон нь Нээлттэй Нийгэм- Соросын сангийн сvлжээ, МННХ, ЮНЕСКО, "19-р зvйл" байгууллага зэрэг олон улсын байгууллагын тvншлэл, дэмжлэгийн vр дvн юм.