“Авлига ба эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сургалт боллоо
2018/12/15

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшнл төв, Авлигатай тэмцэх газар (АТГ) хамтран “Авлига ба эрэн сурвалжлах сэтгүүл зүй” хоёр дахь удаагийн сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдөр АТГ-ын Олон нийтийн төвд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь сэтгүүлчдэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ур чадвар олгох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх, сэтгүүлчдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой юм.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням сургалтыг нээж үг хэлэхдээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Сургалтын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг “Бие даасан боловсрол хөгжлийн төв”-ийн багш Ц.Чимиддондог, Ц.Тамир, Д.Мөнхчимэг нар чиглүүлэн заав. Харин “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “ХАСХОМ анхаарах асуудлууд”, “Авлигын эрсдлийн үнэлгээний аргачлал” зэрэг сэдвээр АТГ-ын мэргэжилтэн н.Жаргалан, Ц.Баасандэлгэр, Ц.Шинэбаяр, Ц.Цэцэгдэлгэрэх нар мэдээлэл өглөө. Мөн МУИС-ХЗС-ийн профессор О.Мөнхсайхан “Гүтгэлгийг яагаад гэмт хэрэгт тооцож болохгүй вэ?” сэдвээр сэтгүүлчидтэй ярилцав.