Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Глоб Интернэшнл төв хамтран Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулна. Сургалт 2018 оны 12 дугаар сарын 13,14-ний өдөр болно.
Сургалтын зорилго:
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барил, мэргэжлийн ёс зүй, нууц эх сурвалжаа хамгаалах, баримт нягталж шалгахын ач холбогдол зэрэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх мэдлэг олгоход оршино.
Тавигдах шаардлага:
- Сэтгүүл зүйн салбарт ажилладаг;
- Сэтгүүл зүйн салбарт 3 хүртэлх жил ажилласан;
- Цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшин ажиллах хүсэлтэй;
Хэрхэн бүртгүүлэх:
- Өөрийн CV-г доорх цахим шуудан руу илгээнэ үү.
Нэг байгууллагаас нэг сэтгүүлч оролцуулна.
Холбоо барих:
Утас: 11-324627, 11-324764, 88054340
Цахим шуудан: zulzaya[AT]globeinter.org.mn