“Авилгын асуудлыг эрэн сурвалжлах нь” эчнээ сургалт эхэллээ

“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөөх” төслийн хvрээнд “Авилгын асуудлыг эрэн сурвалжлах нь” 120 цагийн эчнээ сургалт өчигдөр Монголын хэвлэлийн хvрээлэнд эхэллээ.

Тус сургалтад нийт 20 сэтгvvлч хамрагдаж, нийт 15 өдөр хичээллэнэ. Сургалтын явцад сэтгvvлчид тодорхой нэг авилгын асуудлаар 4 баг болон ажиллаж, эрэн сурвалжлах гvнзгийрvvлсэн судалгаа бvрэн гvйцэд хийхэд суралцана.

Энэхvv сургалтын нь гол зорилго нь авилгын тодорхой асуудлаар гvнзгийрvvлсэн эрэн сурвалжлага хийх ба цуврал материал бичих хангалттай материал цуглуулах, гvнзгийрvvлсэн судалгааны тухай сэтгvvлчдийн мэдлэгийг тэлэх, эрэн сурвалжлах арга, чадварыг сайжруулахад чиглэгдэж байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_4_1.html