“Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлага хэвлэгдлээ

“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Мэдэх эрх” төслийн хvрээнд хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан “Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхvv гарын авлагыг танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болоод олон нийт, иргэний байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан “Пума Империал” зочид буудлын хурлын зааланд өнөөдөр хийлээ.

Тус уулзалтад Сонгуулийн Ерөнхий хорооны гишvvн, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргvvн Р.Бурмаа оролцож сонгуулийн vндсэн зарчмууд болон сонгуулийн vеэр ажиглагддаг алдаа дутагдлын талаар дэлгэрэнгvй мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Тэрээр, энэхvv гарын авлага нь цаг хугацааны vед ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч байгаагаараа их чухал болохыг онцлон дурдав. 1992 оны сонгуульд нийт сонгууль өгөх насны хvний 8,3 хувь нь огт бичигдээгvй орхигдсон бол 2001 онд 11.6%, 2004 онд 4,45% байсан бол 2004 оны орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 23% буюу 325,000 хvний нэр огт бичигдээгvй орхигдсон тухай мэдээллээ. Энэ нь сонгуульд тэгш оролцох зарчмыг зөрчиж байгаа бөгөөд vvнээс гадна зөвхөн монголд л байгаа хvн сонгууль өгөх эрхтэй байгаа нь ял эдлэж байгаа болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын саналыг авах боломжгvй байна. Гэтэл гадаадад 60,000 иргэн, сард 4000 орчим хvн шилжилт хөдөлгөөнд ордог гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ тооны хvн сонгох эрхээ эдэлж чадахгvй байна гэж танилцуулав. Їvнээс гадна ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд болох төлөөллийн тэгш байдал, чөлөөт байдал, шударга байх талаар дэлгэрэнгvй тайлбар хийлээ.

Гарын авлага нь олон нийтийн мэдэх эрх, ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол, сонгох эрх, ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд, сонгох эрхээ эдлэх вэ, сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ, сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм, зөвлөмж гэсэн vндсэн найман хэсгээс бvрджээ.

“Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлагыг доорхи хаягаар уншина уу

http://www.globeinter.org.mn/mech/page4_4.php