Ирэх 5-р сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэрхэн тусгаж байгаа талаар ажиглалт хийх зорилготой мониторингийн төслийг хэрэгжvvлэх ажлыг хараат бус, нам бус ТББ “Глоб Интернэшнл” хийж эхэллээ. Энэ байгууллага нь vзэл бодол болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөхиvлэн дэмжих чиглэлээр ажилладаг юм. Ардчиллыг дэлхий дахинаа хөгжvvлэх зорилгтой, Вашингтон хотноо төвтэй АНУ-ын Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн санхvv болон техникийн туслалцаатайгаар тус төсөл хэрэгжинэ. Vндэсний Ардчилсан Хvрээлэн нь дэлхийн 50 гаруй оронд өөрийн салбаруудаараа дамжуулан vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Монголын хувьд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн vеэр богино хугацааны vйл ажиллагаа явуулах гэж байна.
Хэвлэл мэдээллийн мониторингоор сонгуульд нэр дэвшигчид болон тэдгээрийн мөрийн хөтөлбөрийн талаар бодитой, тэнцвэртэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдэд хvргэснээр тэдэнд ухамсартай сонголт хийх нөхцөл бvрдэж байгаа эсэхэд vнэлэлт дvгнэлт өгөх юм. Ажиглалтын дvнг гаргахдаа сайтар боловсруулсан, тэргvvний аргачлалыг ашиглах бөгөөд аль нэг нэр дэвшигч буюу улс төрийн намыг дэмжих зорилго агуулаагvй харин ч сонгуулийн кампанийн vеэр хэвлэл мэдээллийн орчин бvхэлдээ чигч шударга байх явдалд нөлөөлөх зорилготой юм.
Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн зөвлөх Скот Кэрин, Расто Кужел нар нь өнгөрсөн долоо хоногт монголд хvрэлцэн ирсэн бөгөөд энд байх хугацаандаа мониторинг хийх арван нэгэн ажиглагч, шинжээчтэй хамтран ажиллаж, сургалт зөвөлгөө өгч байна. Ноён Расто Кужел Славок улсын МЕМО байгууллагад ажилладаг бөгөөд сvvлийн долоон жилийн хугацаанд дээрхи мониторингоор дагнан ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, 1999 оноос хойш дэлхийн 15 орны 25 сонгуульд мониторинг хийсэн туршлагатай хvн ажээ.
Энэ мониторингийг Монголын хэвлэлийн хvрээлэнгээс гаргасан судалгааг vндэслэн төрийн мэдлийн радио, телевиз, хувийн таван телевиз, дөрвөн сонинд сонгуульд зориулагдсан нэвтрvvлгийн хугацаа, нийтлэлийн талбайг хэмжиж тоон vзvvлэлтийг гаргана. Судалгаанд оролцогчдын 84 хувь нь улс төрийн болоод цаг vеийн мэдээ мэдээллийг телевизээс авдаг гэжээ.
Єдөр тутмын сонингуудыг хэвлэгддэг хувь, хvртээмжийг vндсэн шалгуураар “Єдрийн сонин”, “Єнөөдөр”, “Зууны мэдээ”, “Ардын эрх” сонинг сонгож авсан байна.
Мониторингийн судалгааг нэр дэвшигчдийн талаархи мэдээллийн агуулга эерэг, сөрөг, зохистой аль нь болох өнгө аясыг vнэлсэн чанарын vзvvлэлт, хугацаа давтамжаар нь тоон vзvvлэлтээр гаргах юм байна. Мониторингийн явцын дvнг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, элчин сайдын яам, олон улсын байгууллагад “Глоб Интернэшнл” ТББ-аас тогтмол зохион байгуулах хэвлэлийн бага хурлаараа мэдээлэх ажээ.
http://www.globeinter.org/programs/pp212.html