Эрүүл нийгэм – Иргэний хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулна

2005 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Ялалтын талбайд Эрvvл нийгэм – Иргэдийн хөдөлгөөн нь анхны жагсаал цуглаанаа хийснээр энэхvv хөдөлгөөн өнөөг хvртэл идвэхитэй өрнөж байгаа билээ. Анхны жагсаалд нь 2000 гаруй иргэд оролцсон бол дараа дараагийн жагсаал нь хvрээгээ улам тэлэн өргөжсөөр байна.

Энэ хугацаанд тус хөдөлгөөнөөс “Авилгачидтай тэмцье”, “Намбарын Энхбаяр огцор” гэсэн уриатай жагсаал хийгээд байгаа бөгөөд 25-ны өдрийн 12 цагаас Эрх чөлөөний талбайгаас Сvхбаатарын талбай руу эсэргvvцлийн “Хариуцлагатай төр, хяналттай засаглалын төлөө” уриатай жагсаал зохион байгуулах гэж байна.

Ингээд тус хөдөлгөөний тэргvvн, хууль зvйн ухааны доктор, улс төр судлаач Ж.Батзандангийн ярилцлагаас товчлон сонирхуулъя.

-Яагаад энэ хөдөлгөөн vvсэх болсон юм бэ? Ямар шалтгаан нөхцөл байна?

-Монголын нийгэмд авилга, хээл хахууль газар авч алабн тушаалын бизнес хэрээс хэтэрч ард тvмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь тодорхой болжээ. Жишээлбэл, Манай улсын нийгмийн баялагын 95 орчим хувь нь хvн амын дөнгөж 2 % нь болох олигархи бvлэглэлийн эзэмшилд байдаг гэсэн тооцоо бий. Мөн хувьчлагдсан vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн хувьцааны 90 орчим хувийг эрх мэдэл албан тушаал бvхий 1300-хан эрх мэдэлчид эзэмшдэг. Хууль, шvvх, цагдаагийн байгууллагууд зөвхөн тэдний эрх ашигт vйлчилж байна. ард тvмний өмч болох газрын хэвлийн баялагыг эрх мэдэлтнvvд лиценз нэрээр гадаадынханд зарж дууслаа. Монгол улсын хуулийг зөвшилцөл хэмээн уландаа гишгэж хууль бус vйл ажиллагаа явуулах нь энгийн vзэгдэл болжээ. Ийм нөхцөл байдалд иргэдийн зvгээс төрд тавих хяналт хариуцлагын тогтолцоог бvрдvvлэх зайлшгvй гэж vзэж байна. төрийн хууль бус vйл ажиллагааг иргэд нийтээрээ эсэргvvцэх эрхтэй бөгөөд эвлэлдэн нэгдэж эрх ашгийнхаа төлөө тэмцэх зайлшгvй шаардлагатай тулгараад байна. Ер нь эрvvл нийгмийн vндсэн суурь нь хяналттай төр засаг, иргэдийн байнгын идэвхитэй vйл ажиллагаан дээр тулгуурласан иргэний нийгэм юм шvv дээ. Бидни тэмцэл бол нийгмийн захиалга.

-Танай хөдөлгөөний ард ямар нэгэн улс төрийн хvчин, улс төрчид байгаа гэсэн хардлагууд байнга яригддаг. Vvнд тодорхой хариулт өгнө vv?

-Улс төрийн захиалгаар иргэний хөдөлгөөн vvсдэггvй. Харин иргэний хөдөлгөөнийг улс төржvvлэх замаар саармагжуулахгэсэн сонирхол дэлхийн аль ч улс оронд байдаг. Манайд ч ялгаагvй. Эрvvл нийгэм иргэний хөдөлгөөний ард Энхсайхан, Гvндалай, Элбэгдорж, Эрдэнэбат нар байна гэсэн зохиомол хардлагууд их байх шиг байна. Иймээс Эрvvл нийгэм хөдөлгөөний тэргvvний хувьд иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, эсэргvvцлээ илэрхийлэх эрхийг хэн нэгэнтэй холбож, басамжлан доромжлох эрх хэнд ч байхгvй гэдгийг хэлмээр байна. Эрvvл нийгэм иргэдийн хөдөлгөөн авилгал, хээл хахууль, төрийн албан тушаалтнуудын хууль бус vйл ажиллагаатай тэмцэх, төрд тавих иргэдийн хяналтыг нэмэгдvvлэх зорилгоор vйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
-Монгол улсад vvсээд байгаа та бvгдийн нэрлэсэн улс төр, нийгмийн гажиг тогтолцоо, системийн хямралыг арилгахын төлөө юу хийвэл зохих vvнд иргэн бvр яаж оролцох ёстой вэ?

-Энэхvv улс төр, эдийн засаг, нийгмийн гажиг нь тогтолцооны хямралаас vvдэлтэй гэж бид vздэг. Ялангуяа энэ нь нийгмийн харилцаанд хариуцлага, хяналтын механизм ажиллахгvй болсон, мөн бидний сайн мэдэх дарга ангийн болон улс төрийн явцуу эрх ашигт vйлчилдэг амин хувиа хичээсэн олигархи бvлэглэлvvдийн vйл ажиллагаатай шууд холбоотой. Иймд энэхvv тогтолцоог эрvvлжvvлэхийн тулд иргэн бvр өөрийн дуу хоолой, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хvрээнд иргэний тэмцэлд нэгдэх хэрэгтэй гэж уриалмаар байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу.

http://www.entik.net