IFEX-ээс мэдээлж байна

Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг дэмжин хамгаалдаг, эгнээндээ 64 байгууллагыг нэгтгэсэн /IFEX / vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгчдийн олон улсын холбооноос англи, франц, испани хэлээр долоо хоног тутам эрхлэн гаргадаг онлайн мэдээллийн хуудасны 2005 оны 3-р сарын 22 - өдрийн зарим мэдээллийг та бvхэнд толилуулж байна. Энэ мэдээллийг бvрэн эхээр нь уншихыг хvсвэл дараахь хаягаар хандаарай. www.iifex.org/communique

1. Тунист vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулж байна
Тунист vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг боогдуулах болсон тухай IFEX-ын дvн шинжилгээний хэсгээс мэдэгдэж байна.
2005 оны 11-р сард хуралдах Мэдээллийн нийгэмлэгийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Тунисийн Засгийн газар vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хvний эрхийг хамгаалах олон улсын хэм хэмжээг хvндлэн сахихын төлөө шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна гэж уг дvн шинжилгээний хэсгийнхэн анхааруулж байна. Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгчдийн Тусгаар улс, бvс нутаг, олон улсын 13 байгууллага оролцсон дээрх дvн шинжилгээний хэсэг 1-р сард Тунист ажиллаж энэ оронд vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг илт боогдуулах болсонд санаа зовниж буй тухайгаа 60 хуудас илтгэл бичсэн байна.

Тунист хvний эрхийг зөрчих явдал газар авсан олон жишээ баримт тухайлбал, хvчний байгууллагын зvгээс хvч хэрэглэн дарамтлах, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн жирийн иргэдийг шоронд хорих, хэвлэлийн эрх чөлөөг хаах, цахим шууданг цагдаагийн хяналтанд байлгах, цахим хуудсанд мэдээ, мэдээлэл байршуулахыг хориглодог зэргийг дvн шинжилгээ хийсэн хэсгийнхэн илрvvлэн гаргаж тавьжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгуулагын өмчлөлд олон ургалч vзлийн vvднээс ханддаггvй, ном хэвлэл тvгээн тараахыг хориглодог, хэвлэл мэдээлэл байнгын хяналтан дор байдгийг илрvvлсэн байна.

Олон улсад баримталдаг хvний эрхийн хэм хэмжээг мөрдөх, хvний эрхийг хамгаалах vйл ажиллагааг элдэв сvрдvvлэг заналхийллаас ангижруулах, цахим мэдээллийг хяналтаас гаргах, жирийн иргэдийн эвлэлдэн нэгдэх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах талаар Тунисийн засгийн газарт хандсан зөвлөмжийг уг илтгэлд мөн багтаажээ.
Vзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хоригдсон бvх хvмvvс vvнд, цахим хуудаснаа эрх баригчдыг шvvмжилсэн нийтлэл гаргасны төлөө буруутгагдаад байгаа “Зарцисын залуус” бvлгийн долоон сэтгvvлч, Исламын долоо хоног тутмын “Ал Фажр ” сонины ерөнхий эрхлэгч Хамади Жебали нарыг яаралтай суллахыг Тунисийн Засгийн газарт уриалжээ. Алан хядлагыг интернэттээр сурталчилсан гэж Зоухар Яхяоу тэргvvтэй дээрх сэтгvvлчдэд ял тулгаад байсан ч олон улсын хvний эрхийн хамгаалах байгуулллага, орон нутгийн дэмжигчид, тэдний өмгөөлөгчидийн явуулсан идэвхтэй ажиллагааны vр дvнд шvvх тэднийг буруутган яллаж чадаагvй юм.

Гэсэн хэдий ч Тунисын эрх баригчид сэтгvvлчийн эрхийг зөрчиж тодорхой хугацаагаар шоронд хорьж, vйл ажиллагааг нь хааж дарамт сvрдvvлэг vзvvлж байсны баримтыг илрvvлээд байгаа юм байна.

2004 оны 1-р сарын 27-ны өдрөөс эхлэн шоронгийн хvнд нөхцлийг өөрчлvvлэхийн тулд өлсгөлөн зарлаад байгаа Исламын долоо хоног тутмын Ал Фажр сонины ерөнхий эрхлэгч Хамади Жебалийн хувьд байдал арай өөрөөр эргээд байна.

Сэтгvvлчийн гэр бvлийнхэн хоёр долоо хоног уйгагvй хөөцөлдсний эцэст уулзах зөвшөөрөл авсан бөгөөд тэрээр сэтгэл санаа, эрvvл мэндийн хувьд ихэд доройтсон байжээ. Тэрээр 1991 оноос хойш шоронд хоригдож байгаа юм. 1992 онд Тунисын цэргийн шvvх тvvнд нууц байгуулlагын гишvvнээр ажиллаж байсан гэсэн vндэслэлээр ял тулгаж 16 жил хорих ялаар шийтгэсэн байна. Тэр vед Хамади Жебали цэргийн дэглэмийг шvvмжилсэн өгvvлэл нийтлэсний төлөө нэг жилийн хорих ялаар шийтгvvлээд дөнгөж дуусаж байжээ.
Тунисын ерөнхийлөгч Зине эл Абудиле Вен Али АНУ-аас санхvvгийн дэмжлэг авахын тулд ардчилал хvний эрхийг хамгаалах олон улсын хэм хэмжээг чанд сахиж дэвшилтэт өөрчлөлт гаргаад буй хэмээн өөрийгөө ихээхэн сурталчилдаг хvн. Ийнхvv сурталчилахдаа өөрийн улсын шоронд арав гаруй жил хоригдож буй хоёр сэтгvvлчийг мартсан бололтой хэмээн хил хязгааргvй сэтгvvлчид шvvмжилж байна.

Оны эхээр буюу 2-р сард ерөнхийлөгч Вен Али Вашингтонд айлчилж АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буштай уулзсан байна. Ж.Буш, улс төрийн нээлттэй vйл ажиллагааг хэвлэл мэдээлийн эрх чөлөөгөөр дvгнэдэг тухай тvvнд сануулж Тунис орон хэвлэлийн эрх чөлөөг улам дээдлэх байх гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий Тунисын сэтгvvлчид хэвлэлийн жинхэнэ эрх чөлөөг амсахын тулд хvлээх хэрэгтэй болжээ гэдгийг дvн шинжилгээний хэсгийн гаргасан илтгэл харуулж байгаа юм.

Тунисын эрх баригчид vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн сэтгvvлчдийг хяхан хавчиж байгаагийн бас нэг жишээ бол өөрийн vндэслэсэн хошин шог аястай “ТунеЗине” цахим хуудсанд эрх баригчдын бурангуй ажиллагааг шvvмжилсний төлөө шийтгvvлсэн сэтгvvлч Зоухари Яхяоу юм.

Тэрээр 2002 оны 6-р сарын 4-нд анх баривчлагдаж 2003 оны 11-р сар хvртэл шоронд хоригдсон байна. Хvний эрхийн төлөө тууштай тэмцэгч Зоухари Яхяоуг дэмжин олон улсад өрнөсөн хөдөлгөөн Тунисийн цэргийн эрх баригчдыг шахалтанд оруулж арга буюу тvvнийг шоронгоос суллахад хvргэж чадсан байна. Тvvний төрсөн ах Чокри Яхяоу ч мөн эрх баригчдын нvдэнд орсон шороо болжээ. Тvvний ажиллуулдаг компьютерын дэлгvvрийг 2004 оны 2- сард ямар ч vндэслэл тайлбаргvйгээр хаажээ.

Зоухари Яхяоу шоронгоос суллагдсаны дараа Тунезине цахим хуудсаа ажиллуулж байсан ч тэдний гэр бvл байнгын айдас хvйдэс дотор амьдарч байгаа тухай хил хязгааргvй сурвалжлагчид мэдээлж байсан юм.

Энэ оны 2-р сард Тунист ажилласан IFEX-ийн дvн шинжилгээний хэсгийнхэн Зоухари Яхяоутай уулзсан байна. Тэрээр шоронд хоригдож байх хугацаанд эрх баригчид хэрхэн дарамталж, сvрдvvлж байсан тухай олон жишээ, нотолгоо баримтыг тэдэнд vзvvлжээ.

Харамсалтай нь 2005 оны 3- сарын 13-нд Зоухари Яхяоу 36-хан насандаа зvрхний шигдээс өвчний улмаас нас нөгцөөд байна. Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, хvний эрхийн төлөө тууштай тэмцэгч, энэ залуугийн гэнэтийн vхэлд харамссан олон хvмvvс тvvний гэр бvлд гvн эмгэнэл илэрхийлсээр байна.

Бvс нутгийн мэдээ Африк

2.Того улсад хувийн секторын нэвтрvvлгийн байгууллагуудын амыг барих вий гэсэн айдас нvvрлэжээ

Того улсад хэвлэлийн эрх чөлөө ноцтой зөрчигдөж, ерөнхийлөгч Гнасингбе Еадемаг нас нөгцсний дараа хувийн секторын 10 гаруй радио, телевизийн станцуудыг дараалан хаасан тухай Баруун Африкийн Мэдээллийн сан, хил хязгааргvй сурвалжлагч байгууллага, сэтгvvлчийг дэмжих хороо анхааруулга мэдээ цацаад байна.

2005 оны 2-р сарын 11-нээс эхлэн Наха FM, Канал FM, Эргэн дурсахуй радио станц, Радиогийн нэгдvгээр суваг, Сарре Жеуне, Жабалын цаг, Лумире, Зион зэрэг найман радио станц, ТВ –7, Зион Тв зэрэг хоёр ТВ-ийн станцыг Тогогийн ард тvмнийг дуулгаваргvй байдалд уриалан дуудсан гэсэн vндэслэлээр хаажээ. Хил хязгааргvй сурвалжлагч байгууллагын мэдээлснээр сэтгvvлчдийн эвлэл засгийн газрын төлөөлөгчдийн яриа хэлцлийн дvнд дээрх радио, ТВ-ийн станцууд саяхнаас дахин ажиллаж эхэлсэн байна.
Орон нутгийн байгууллагууд ялангуяа Тогогийн мэдээллийн хяналтын хороо дээрх радио ТВ-ийн станцуудыг хаасан нь улс оронд хямрал нvvрлээд байгаа vед ард тvмнийг мэдээллийн хомсдолд оруулах ёсгvй хэмээн шvvмжилж байгаа юм.

Цэргийн эрх баригчид насан өөд болсон ерөнхийлөгчийн хvv Фауре Гнасиннгбег ерөнхийлөгчийн орыг залгамжлуулахаар шийдснийг дээрх радио ТВ-ийн станцууд шvvмжилж байсан юм. Хэдийгээр тус улсын Парламент vндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хуульчлан баталж өгсөн ч олон улсын зvгээс дэмжлэг авахгvй байгаа билээ.

Ерөнхийлөгч Гнасиннгбе Еадема Того улсыг 38 жилийн турш өөрийн төмөр нударгандаа барьж байгаад энэ оны 2-р сарын 5-нд насан өөд болсон юм. Тvvний тогтоосон ганцаар дарангуйлах дэглэмийг шvvмжилж Европын Холбоо 1993 оноос тус улсад vзvvлдэг санхvvгийн дэмжлэгээ зогсоогоод байсан билээ. Сvvлийн жилvvдэд тvvний засгийн газар ардчилал хvний эрхийг хамгаалах талаар дэвшилтэт нэлээд хэдэн өөрчлөлтийг хийсний нэг нь хэвлэлийн хуулинд оруулсан өөрчлөлт байв.

Энэхvv өөрчлөлтийн vр дvнд сэтгvvлч хvн засаг захиргааны тvшмэдийг шvvмжлэн буруутгасны төлөө шоронд хоригдддог байсан хуулийн заалт хvчингvй болжээ. Того улсад хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх эхний алхам хийгдэж сэтгvvлч хvн шоронд орох айдсаас ангижирч чадлаа гэж хил хязгааргvй сурвалжигчид мэдээлж байна.

Тус улсын Парламент 2004 оны 8-р сарын 24-нд хэвлэл болон харилцаа холбооны хуулиндаа өөрчлөлт хийж шvvмжлэн буруутгасан, нэр хvндийг гутаасан гэсэн зvйл ангиар шоронд хорих ял оноодог байсныг өөрчилж Дотоод хэргийн сайд өөрийн бvрэн эрхийн дагуу сонинг хаах, битvvмжлэх эрхтэй байсныг хvчингvй болгосон байна.
Єнгөрсөн оны 4-р сард Того улсын эрх баригчид Европын Холбооны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн бөгөөд Европын Холбооноос хөгжиж буй орнуудад vзvvлдэг санхvvгийн тусламжийг авах эрхээ дахин сэргээхийг Того улс ихээхэн сонирхож байгаа юм.

Vvний дараагаас тус улсын эрх баригчид хэвлэл болон харилцаа холбооны хуулинд өөрчлөлт хийх комиссыг томилон ажиллуулсан байна. Комиссын бvрэлдэхvvнд сэтгvvлчдийн эвлэл, засгийн газрын албан тушаалтнууд, өргөн нэвтрvvлэг, харилцаа холбооны салбарын байгууллагын удирдлага орсон байна. Хил хязгааргvй сурвалжлагчдын мэдээлж байгаагаар хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь тус комиссын ажлын vр дvн бөгөөд Того улсын сэтгvvлчдийн эвлэл хуулийн өөрчлөлтийг талархан хvлээж авчээ.

Гэсэн ч эрх баригчдын нэр хvндийг гутаасан гэсэн vндэслэлээр сэтгvvлчийг 5 сая франк буюу 9000 орчим ам. доллараар торгоно гэсэн айдас төрvvлэм заалт хуулинд хэвээр vлджээ.

Европ болон Төв Ази
3.Оросод хэвлэлийн эрх чөлөө байхгvй гэж сэтгvvлч мэдэгдэж байна

Оросод ардчилалын vйл явц эхлээд арваад жил өнгөрч байгаа ч хэвлэл эрх чөлөөтэй болоогvй гэж сэтгvvлч Григорий Раско ярьж байна. Торонто хотноо Канадын чөлөөт сэтгvvлчдийн эвлэл, Канадын ПЕН холбоо, Эмнисти Интернейшнл байгууллагын санхvvжилтээр зохион байгуулсан хуралд оролцсон Оросын сэтгvvлч, ерөнхийлөгч Владимир Путиний засаг захиргаа коммунист засаглалын vед ноёрхож байсан хэвлэлийн хяналтыг дахин тогтоохын төлөө ажиллаж байна хэмээн анхааруулсан мэдэгдэл хийжээ.
Єнөөдөр Орос оронд хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байгаа гэж хэлэх аргагvй юм. Эрх баригчдаас хараат бус оршиж чаддаг цөөхөн хэдэн сонин голдуу Мосвагаас бусад хотод айдас хvйдэс дор ажиллаж байгаа гэж Григорий Раско ярьжээ.

Япон тэнгист Оросын усан цэргийн флот сургууль хийж, цөмийн хаягдлаар бохирдуулж байгаа тухай нийтлэл бичсэний улмаас Г.Раско засан хvмvvжvvлэх газар хоёр жил хоригдсон юм. Олон улсын зvгээс vзvvлсэн шахалтын дvнд тэрээр 2003 оны 1-р сард шоронгоос суллагдсан байна.

30000 гаруй дэмжсэн захидал хvлээж авснаа Григорий Раско дурсах дуртай. Алан хядлагын эсрэг хуулийн заалт нь vнэн хэрэгтээ иргэдийн vзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж, жагсаал цуглаан хийх эрхгvй болгож, татварын хуулинд оруулсан өөрчлөлт эрх баригчидын гарт бvх эрх мэдлийг төвлөрvvлсэн гэж тэрээр vзэж байна.

Словакт болсон Орос АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг өмнөхөн Эрх чөлөө төв болон сэтгvvлчийг дэмжих хорооны гишvvд ерөнхийлөгч Ж. Бушид хандан хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх тал дээр Оросын талд сануулж хэлэхийг уриалсан захидал илгээжээ. Сэтгvvлчийг дэмжих хороо Орос оронд хэвлэлийн эрх чөлөөг илт vгvйсгэж, сэтгvvлчид амь vрэгдсэн хэргийг хэрэгсэхгvй болгож, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн заалтууд баталж, Чеченьд өрнөж буй дайны явцыг мэдээлсэн сэтгvvлчийг хавчиж, бvс нутгийн ТВ-ийн станцуудад хяналт тавьж байгаа нь хуучин ЗХУ-ын vеийн Кремлийн эрх баригчдын дvр төрхийг сануулж байгааг сэтгэл зовнин анхааруулж байна. 2-р сарын 24-ний дээд хэмжээний уулзалтаар ерөнхийлөгч В.Путинд дарангуйлагч засаглалын арга барилаас татгалзаж ардчилалыг дээдлэх явдал Орос АНУ-ын харилцаанд чухал vзvvлэлт байх ёстой талаар онцлон дурдахыг Ж.Бушаас Эрх чөлөө төв хатуу шаардсан байна.

Энэ оны 2-р сард Брюсельд хийсэн айлчлалын vеэр Ж.Буш Орос улс ардчилал, хууль ёсыг дээдлэх тал дээр ахиц гаргахыг сануулж: Хэвлэлийн эрх чөлөө, сөрөг хvчин байж хууль ёс завхрах, эрх мэдэл төвлөрөх аюулаас сэргийлдэгийг бид цаг ямагт оросуудад сануулж байх ёстой. АНУ, Европын Холбооноос Оростой хийх хэлэлцээрт ардчилсан өөрчлөлтийг асуудлын гол болгон ярилцах ёстой юм гэж мэдэгджээ.

Paskos Ordeal: http://www.rsf.org/article.php3?id_article=4771&var_recherche=pasko