“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” гарын авлага хэвлэгдлээ

“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Мэдэх эрх” төслийн хvрээнд хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан “Мэдэх - Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхvv гарын авлагыг танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болоод олон нийт, иргэний байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан “Хууль зvйн vндэсний төв”-ийн мэдээллийн танхимд өнөөдөр хийлээ.

Уулзалтад Хууль зvйн vндэсний төвийн Креминологийн судалгааны секторын эрхлэгч, хууль зvйн доктор, профессор Д.Зvмбэрэллхам, хуульч Д.Оросоо нар оролцож, “Vзэл бодлоо илэрхийлэх эрх” илтгэл тавьж, дэлгэрэнгvй мэдээлэл хийн, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Гарын авлагыг боловсруулсан хуульч Д.Оросоогоос номын ач холбогдлын талаар сонирхоход “Vзэл бодлоо илэрхийлэх нь хvний vндсэн эрхvvдийн нэг бөгөөд эмзэг эрхэд хамаарагддаг. Хэрвээ таныг хэн нэгэн эрх мэдэлтэн шалтгаангvйгээр ажлаас халах, хэн нэгэн гvтгэж доромжилсон бол та vзэл бодлоо илэрхийлэх бvлэг эрхийн талаар мэддэг бол тухайн албан тушаалтанд нөлөөлөх, өөрийн эрхийг хамгаалж чадах болно. Тиймээс энэхvv vзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой ойлголт, эдгээр эрхийн хvрээнд ямар vйл ажиллагаа явуулах, эрхээ зөрчигдсөн vед ямар гарц байж болох талаар гарын авлагат тvлхvv тусгасан юм. Иргэд маань хэн нэгний золиос болж хохиролгvйгээр хууль эрхийн хvрээнд эрхээ зөв хамгаалахад нь туслах зорилготой.” гэлээ.

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь дор дурдсан бvлэг эрхээс бvрддэг байна. Vvнд:
- Итгэл vнэмшилтэй байх эрх
- Vзэл бодолтой байх эрх
- Чөлөөтэй бодож сэтгэх эрх
- Vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах эрх
- Vзэл бодлоо өөрчлөх

Гарын авлага нь мэдэх эрх, vзэл бодлын эрх чөлөө гэж юу вэ, vзэл бодлоо хэрхэн илэрхийлэх вэ, vзэл бодпоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдвөл яах вэ, зөвлөмж гэсэн vндсэн зургаан хэсгээс бvрджээ.

Хvн бvр өөрийн гэсэн vзэл бодолтой, тvvнийгээ бусдад илэрхийлэх хvсэлтэй байдаг. Тэгвэл хvн бvр өөрийн тэрхvv vзэл бодлоо “чөлөөтэй” эрхтэй болохыг Монгол Улсын Vндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг юм байна.

Та энэ талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл “Мэдэх эрх - Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” гарын авлагыг доорхи хаягаар уншина уу

http://www.globeinter.org.mn/mech/page5_1.php