МСНЭ сэтгүүлчдэд хандан уриалга гаргалаа
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдэд хандан МСНЭ-ээс гаргасан уриалга 2005 оны 4-р сарын 8

Vйлс, зорилго нэгт эрхэм журмын нөхөдөө!
Монгол улс Vндсэн хуулийнхаа дагуу Төрийн тэргvvнээ шинээр сонгох тvvхэн хариуцлагатай цаг vеийн босгон дээр ирээд байна. Чөлөөт, шударга сонуулиар төрийг барилцах vйл хэрэгт иргэн бvрийн оролцох эрхийг баталгаажуулахад дөрөв дэх засаглалынхан онцгой шийдвэрлэх vvрэгтэйг иш vндэс болгон МСНЭ та бvхэндээ хандаж байна.

Саяхан хуралдсан МСНЭ-ийн II их хурлаар Монголын сэтгvvлчдийн ёс зvйн зарчмыг баталсан билээ. Єөрсдийхөө мэргэжлийн хэм, хэмжээ хэмээн тунхагласан энэхvv зарчмаа бид мөрдлөг болгохын зэрэгцээ дараахь хэд хэдэн зарчимд онцгой анхаарахыг уриалж байна.

- Сонгогч олон тvмэнд нэр дэвшигчдийн ялгаатай байр суурь, vзэл бодлыг хvргэж, тэдэнд өөрийн vнэлэлт дvгнэлт хийх боломжийг олгох нь бидний эрхэм vvрэг мөн.
- Нэр дэвшигчдийг улс төрийн нам эвслээр нь ялгаварлан гадуурхахгvй байхыг vvргээ гэж vзвэл зохино.
- Нэр дэвшигчдэд эфирийн цаг, нийтлэлийн зай талбайгаа шударгаар тэнцвэртэй хуваарилах нь зvйд нийцнэ.
- Сэтгvvлчид шан харамж, бэлэг сэлт, амлалтын нөлөөнд автахыг хувь хvний хийгээд сэтгvvлчдийн ёс зvйг умартсан ичгvvртэй хэрэг хэмээн vзэж, бусдыг гvтгэх, нэр төрийг нь гутаах, ташаа буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдvvлэхийг цээрлэх ёстой.

Та бvхэн vнэн мөний, эрх чөлөөний дуу хоолой, иргэн тvмний итгэлт зарц нь байх нэр хvнд, хариуцлага хосолсон ариун vvрэгтээ эзэн нь байж ажиллахыг vзэг нэгт нөхөд та бvхэндээ уриалж байна.

Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл