Мэдэх эрх- Иргэдийн шууд оролцооны эрх
"Мэдэх эрх – Иргэдийн шууд оролцооны эрх" хэмээх гарын авлага хэвлэгдлээ. “Глоб Интернэшнл” ТББ-ын “Мэдэх эрх” төслийн хvрээн дэх хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан дөрөв дэх гарын авлага уншигчдын гар дээр очлоо.

Єнөөдөр Хууль зvйн vндэсний төвд дээрхи гарын авлагыг танилцуулах уулзалт ярилцлагад “Ардчиллын боловсрол” ТББ-ын ажилтан Б.Оюунгэрэл оролцож мэдээлэл хийв. Тэрээр, Төрийн vйл хэрэгт иргэд хэрхэн оролцох, яаж нөлөөлөх талаар хамгийн энгийн ойлгомжтой vг хэллэгээр боловсруулахыг зорьсон төдийгvй Монгол Улсын иргэн та төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энхvv эрхээ эдлэх нь Монгол Улсын Vндсэн Хуулиар баталгаажсан, энэ эрхээ эдлэх арга замуудын талаар ярилаа. Мөн “Ардчилалын боловсрол” ТББ-аас санаачилсэн “Хvн амын орлогын татварын нэг хувийн хуулийн төслийн талаар танилцуулсан. /Энэ талаар мэдээлэл авахыг хvсвэл www.demo.org.mn хаягт хандана уу/

Мөн уулзалт ярилцлагад “Иргэний боловсрол төв” ТББ-ын тэргvvн, УИХ-ын гишvvн асан Р.Нарангэрэл оролцож, иргэдийн оролцоо гэж юу болох, иргэд энэхvv эрхээ амжилттай эдлэсэн жишээ хийгээд, тулгардаг бэрхшээл, мэдлэг, мэдээлэлгvй байгаа, өөрийн байгууллагын энэ чиглэлээр явуулдаг сургалтын талаар нэлээд дэлгэрэнгvй мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Р.Нарангэрэл “Иргэд ийм эрх байдаг гэдгээ мэддэг хэдий ч хамгийн харамсалтай нь эрхээ хэрэгжvvлэх арга, зөв хандлага, мэдлэг дутсаг байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна. Мөн арга зам, итгэл байдаггvйн улмаас аливаа шийдвэрт нөлөөлж чаддаггvй. Монгол улсын иргэд төрийн харилцааг зохицуулсан хуулиудыг аваад vзэхэд Азийн улс дундаа хамгийн ардчилсан орон гэж хэлж болох боловч хуулийг хэрэгжилтийн тvвшинд энэ нь хамгийн хангалтгvй байдаг. Єнөөдөр иргэдийн оролцоо бухимдлаас хэтрэхгvй, эсэргvvцлийн сvvлийн хэлбэр суулт жагсаал, өлсгөлөн зарлах мэтээр төрд хяналт тавих, төрийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Гэтэл эдгээрээс гадна өөр хялбар, энгийн замаар оролцож, нөлөөлж болохоо тэр бvр мэддэггvй. Тиймээс төрийн бус байгууллагууд энэ талаар хамтран ажиллаж, алхам алхамаар бодитойгоор хэрэгжvvлээгvй цагт иргэдийн төрийн хэрэгт оролцох оролцоог нэмэгдvvлэх боломжгvй” гэлээ. Тэрээр иймээс сургуулийн сургалтад нэмэлт хэлбэрээр энэ талаархи мэдлэг, мэдээлэл өгөх, нөгөө талаас багш бэлтгэдэг сургуулиудыг сайжруулах зэргээр хvvхдvvдийг багаас нь зохион байгуулах аливаа vйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхийг хөгжvvлэх хэрэгтэй гэсэн санал тавьсан. Мөн энэ vйл хэрэгт төрийн дэмжлэг мөн зайлшгvй хэрэгтэйг онцлон дурдсан юм.

Мэдэх эрх – Иргэдийн шууд оролцоо гарын авлагыг доорх хаягаар уншина уу.

http://www.globeinter.org.mn/mech/page3_2.php