МЭДЭЭ
Монгол Улс: Хүний эрх нь ирэх сонгуулийн салшгүй, үндсэн бүрэлдэхүүн байх ёстой
2016/05/271702
Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум (FORUM-ASIA) нь өөрийн гишүүн байгууллага Хүний эрх хөгжил төв болон Глоб Интернэшнл Төв, түнш байгууллага Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ (ANFREL)-ний хамтаар 2016 оны 6 дугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд оролцох УЛС ТӨРИЙН НАМУУДАД хандан, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн тал бүрийн асуудлуудыг тусгахыг  уриалж байна.
Хүний эрхийн ТББ-ууд болон Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагын төлөөлөл улс төрийн намуудтай нөлөөллийн уулзалт хийв
2016/05/271733
Хүний эрх хөгжил төв болон Глоб Интернэшнл Төв нь Хүний эрх, хөгжлийн төлөөх Форум-Ази (FORUM-ASIA) Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2016 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлууд” нөлөөллийн уулзалт хийлээ. Уг уулзалтад улс төрийн 7 нам, тухайлбал Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Хөдөлгөөний Нам болон Хөгжлийн Хөтөлбөр Намын төлөөлөл оролцов.
“Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтын хөтөлбөр
2016/05/222023
ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооноос Глоб интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 14.00 цагт “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтын ХӨТӨЛБӨР-тэй танилцана уу.
“Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” Зөвлөлдөх уулзалтын үзэл баримтлал
2016/05/182112
ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний хорооноос Глоб интернэшнл төв, Нээлттэй Нийгэм Форум, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 14.00 цагаас “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал нэхэн олголоо
2016/05/042054
Глоб Интернэшнл төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал нэхэн олголоо.
Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-д гардуулав
2016/05/041917
Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” Дугуй ширээний ярилцлагын үеэр УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав.
“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагын хөтөлбөр
2016/05/031530
Глоб Интернэшнл Төв нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 9.30 – 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулах “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагын хөтөлбөртэй танилцана уу.
ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Төлөөлөгч Доктор Мариелза Оливейра нээж үг хэллээ
2016/05/031537
ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Төлөөлөгч Доктор Мариелза Оливейра Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг нээж үг хэллээ.
Хэвлэлийн мэдээ
2016/05/031488
Глоб Интернэшнл Төв нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй Нийгэм Форум, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмж
2016/05/031610
ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав.