МЭДЭЭ
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан хэлэлцүүлэг
2015/11/011527
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 09.00-12.30 цагт болно.
Үзэл баримтлалын баримт бичиг
2015/11/011917
ЮНЕСКО, “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үзэл баримтлалын баримт бичиг гаргасан байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблей олон улсын энэ өдрийг манлайлан тэмдэглэх тусгай эрхийг ЮНЕСКО-д олгосон юм.
“Сэтгүүлчдийн аюулгүй байдал” гарын авлага
2015/10/301998
Глоб Интернэшнл Төвөөс Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон өдөрт зориулан “Сэтгүүлчдийн аюулгүй байдал” гарын авлага гаргав.
"Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт" сургалт семинар
2015/10/251514
Глоб Интернэшнл Төв Монголын Хуульчдын Холбоо, Дойчэ Вэллэ Академи/DW Академи/-тай хамтран  “Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сургалт семинарыг 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монголын хуульчдын холбооны байранд зохион байгуулна.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан илгээлт
2015/10/231440
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан гаргасан илгээлтдээ улс орнуудыг сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгаж, хуулийн дагуу зохих шийтгэл хүлээлгэхийн тулд хууль тогтоомж, хамгаалалтын механизм, зохих шинэ нөөц бололцоогоо ашиглан, шаардлагатай арга хэмжээ авахыг уриаллаа.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна
2015/10/231474
2015 оны 11 дүгээр сарын  2-3-ны өдрүүдэд Глоб Интернэшнл Төв, Нээлттэй Нийгэм Форум болон Цахим өртөө холбоо хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Зөвлөлдөх уулзалтад бодлого боловсруулагчид, хууль тогтоогч, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, судлаач, төр болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагын төлөөлөл оролцоно.
“Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл эхэллээ
2015/10/101961
Глоб Интернэшнл Төв Монгол Улс дахь Их Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл хэрэгжүүлж байна.
Монголын хүйн радиогийн холбоо Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн Холбооны бүрэн эрхт гишүүн боллоо
2015/09/031364
Монголын хүйн радиогийн Холбоо Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн холбооны бүрэн эрхт гишүүн болсныг Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн холбооны ерөнхий чуулганы үеэр мэдэгдлээ.
Төслийн үр дүнгийн үнэлгээний тайлан
2015/06/262089
Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн 2 жилийн хугацаанд “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийг 8 аймгийн 20 суманд хэрэгжүүлж дууслаа.
Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар хийгдсэн алхамуудыг ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч сайшаав
2015/05/141486
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч Дуня Миятович 5 хоногийн айлчлалаа өндөрлөхдөө хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн түвшинд хүрэхийн тулд тус улсад дорвитой алхамууд хийгдсэнийг тэмдэглэв.