МЭДЭЭ
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
2014/10/302223
НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 163 тоот тогтоол баталсан юм.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан илгээлт
2014/10/301643
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2014 оноос эхлэн тэмдэглэж буй “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан илгээлт гаргасан байна.
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага болно
2014/10/291705
Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлагыг  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна.
Мэдэх эрхийн өдөр Та юу хийж чадах вэ?
2014/09/211358
Мэдэх эрхийн олон улсын өдрийг 2003 оноос эхлэн мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийн санаачилгаар дэлхий дахинд тэмдэглэж байна.
Та мэдэх эрхтэй
2014/09/201384
Глоб Интернэшнл төв Мэдэх эрхийн олон улсын өдрийг угтсан кампанит ажлын хүрээнд “Та мэдэх эрхтэй” гудамжны самбар байрлуулж, ”Та юу хийж чадах вэ?” богино хэмжээний шторкууд бэлтгэн сошиал медиагаар түгээв.
Мэдэх эрхийн Олон улсын өдрийн тухай
2014/09/191359
Жил бүрийн  9 дүгээр сарын 28-нд дэлхий даяараа тэмдэглэдэг  Мэдэх эрхийн олон улсын өдрийг 2014 онд Глоб Интернэшнл төв анх удаа тэмдэглэнэ.
Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
2014/09/192406
Хэвлэл мэдээллийн агуулга, үйл ажиллагаан дахь жендэрийн мэдрэмжтэй байдлыг хэмжих үзүүлэлтийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна.
Жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/09/052754
Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/08/281992
ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна.
Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв
2014/08/271737
Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.