МЭДЭЭ
ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Монголд мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлэв
2014/07/182614
Вена, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр - ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
Глоб Интернэшнл Төв ХХЗХ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг эсэргүүцэж байна
2014/07/072763
Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com мэдээллийн вэб сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал Танаа
2014/06/202380
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгийг  нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг Глоб Интернэшнл төв эсэргүүцэн Б.Жаргалд хандан албан захидал илгээлээ. Албан захидлын хувийг  Зам, тээврийн яамны сайд А.Гансүхэд хүргүүлэв.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа
2014/05/011955
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн 14.00-17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа.
“Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
2014/05/012707
Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн   “Монгол коммент”  нэвтрүүлэгт  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент”  нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.
Монгол Улсын Засгийн газарт Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж гардуулав
2014/05/011983
Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулав.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага болно
2014/04/301770
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн  14.00-17.0 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна.
“Freedom House”-ын Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан
2014/04/301999
“Freedom House” олон улсын байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан, газрын зураг бэлтгэн гаргажээ. 2013 оны турш хийсэн 196 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг чөлөөтэй, хагас чөлөөтэй, чөлөөтэй бус гэж ангилсан байна.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлт
2014/04/291793
Хатагтай, ноёд оо!
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол цахим болон цахим бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тугаа өргөдөг өдөр билээ. Энэ өдөр бид дэлхий даяар сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө нэгдэн зогсож хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх өдөр билээ.
“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар боллоо
2014/04/282394
2012 онд ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон бусад түнш байгуулагуудтай хамтран хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулан гаргасан.