МЭДЭЭ
“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар болно
2014/04/252293
“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар  2014 оны 04-р сарын 29-ний өдрийн 13.30-16.30 цагт Засгийн газрын XI байр, СЕХ-ны хурлын дугуй танхимд болно. Семинарыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар,  Жендэрийн Үндэсний Хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна.
“НАЙЗ” аяны хүрээнд зарласан судалгааны шилдэг бүтээл шалгаруулав
2014/04/202463
2014 оны 4 дүгээр сарын 11-нд болсон Оюутны хэлэлцүүлгийн үеэр “НАЙЗ” аяны хүрээнд зарласан судалгааны шилдэг бүтээл уралдаанд оролцогч оюутнуудын илтгэлийг хэлэлцэж, шилдгүүдийг шалгаруулав.
Сургалтын 5 видео, 3 аудио материал бэлтгэлээ
2014/03/042933
Авлигын эсрэг хууль, тогтоомж, ялангуяа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг олон нийтэд таниулах зорилгоор сургалтын 5 видео, 3 аудио материал бэлтгэлээ. 
Бүжгийн тэмцээний удирдамж
2014/02/023154
Цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ Интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  бүжгийн тэмцээн зарлаж байна.
ХЭРХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?
2014/02/012546
Эхний алхам: Уралдаанд оролцохыг хүсэгч манай Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж, “НАЙЗ” бүлэгт элсэн, эрхээ авна уу. Та бүтээлээ манай “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлэгт байрлуулснаар уралдааны эхний шалгаруулалтад оролцох боломж нээгдэнэ.
Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд оролцохыг хүсэгчдэд зориулав
2014/01/292865
Глоб Интернэшнл Төв нь мэдлэг, туршлагаа нийгмийн өргөн хүрээнд түгээх зорилгоор Монголын залуучуудын NICE НАЙЗ сүлжээ үүсгэж, үүгээрээ дамжуулан нийт иргэдэд чиглэсэн үзэл бодлын эрх чөлөө, түүнээ илэрхийлэх эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулан ухамсарлуулах, цахим хэвлэл мэдээллийг соёлтой хэрэглэж бусдыг гүтгэж доромжлохгүй, бусдын хувийн нууцыг нийтэд ил болгож эрхийг зөрчихгүй байхыг эрхэмлэхийн чухлыг таниулахад оршино.
Судалгааны шилдэг бүтээл шалгаруулах журам
2014/01/162706
Хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлийг  шалгаруулах  журамтай танилцана уу.
Хууль зүй, сэтгүүл зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд судалгааны шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
2014/01/152582
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголттой болгох, Монгол улсын болон олон улсын хэм хэмжээ, чиг хандлагыг судлан “Судалгааны шилдэг бүтээл” туурвих уралдааныг ХУУЛЬ ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН их дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна.
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
2013/12/252535
Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (IPDC) болон Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь” төсөл хэрэгжүүлж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА
2013/12/102380
Глоб Интернэшнл Төв Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаатайгаар хорих ялаар солихоор шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасантай холбогдуулан  Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягт хандан 2013 оны 12-р сарын 10-ны өдөр захидал илгээв.