МЭДЭЭ
Сэтгүүлч Г.Дашрэнцэнг АТГ-аас дууджээ
2009/10/072828
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Баасанбямба сэтгүүлч Г.Дашрэнцэнг байцаахаар дууджээ. Харин эрхэм сэтгүүлч байцаагчтай очиж уулзаагүй байгаа бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тус газраас шалгаж буйтай холбоотойгоор ийн дуудсан болов уу хэмээн мэргэжил нэгт нөхөд нь таамаглаж байна.
”Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл авах, үйлдвэрлэх, солилцох эрхийг хангах нь” зөвлөлдөх уулзалт
2009/10/012761
ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага хамтран 2009 оны 9 сарын 30-ны өдөр Континентал зочид буудалд  ”Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл авах, үйлдвэрлэх, солилцох эрхийг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
“Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн боллоо
2009/10/012371
Монгол улсын Ерөнхийлөгч 2009 оны 09 сарын 29-ний өдрийн 120 тоот зарлигаар “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Олон нийтийн зөвлөлийн бүрэлдхүүнийг  шинээр томиллоо.
Хуулийн төслийн ажлын хэсэг байгуулжээ
2009/09/282689
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2009 оны 29 тоот захирамжаар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” болон “Хэвлэл мэдээллийн байгууллагын тухай” хуулийн төслийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
“Завхан” сонины газарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа
2009/09/252533
Завхан” сонины газарт холбогдох Завхан аймгийн Яруу сумын засаг дарга О.Энхбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2009 оны 9 сарын 24-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн гомдлоор хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчлэн найруулга, “Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль”-ийн төсөлд санал өгөв
2009/09/102511
“Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 274 тоот албан бичигт хариу явууллаа. 

Монгол улсын Ерөнхийлөгч “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчлэн найруулга, “Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль”-ийн төслийг  боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд хуулийн төсөлд тусгуулах зарчмын байр сууриа ирүүлэхийг 139 сонин, сэтгүүл, 24 телевиз, 19 ФМ, Радио, таван төрийн бус байгууллагад хүсэлт тавьсан байна.

Олон улсын хурал зохион байгуулна
2009/09/012589
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2009 оны сүүлчээр хөдөөгийн хөгжлийг дэмжихэд мэдээлэл харилцааны технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцэх зорилго бүхий олон улсын хурал - хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Сэтгүүл зүйн шүүмж судлалын шинэ бүтээл
2009/09/012824

 

Сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх томоохон хэмжээний нэг сэдэвт судалгааны зохиол хэвлэгджээ. Энэ бүтээл нь “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл” /I ба II хэсэг/, “1921 оны Ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн цаашдын хөгжил”, “1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв”, “Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь” гэсэн дөрвөн дэвтрээс  бүрджээ.

“Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа
2009/07/302790
“Завхан” сонин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.
М.Цагаан САНАА
2009/07/142629

 

Монголын сэтгүүлчдийн холбооны хошой шагналт, сэтгүүлч Мятавын Цагааны  шилмэл бүтээлийн эмхтгэл “САНАА” номыг танд танилцуулж байна. “САНАА” номд “Нийтлэл”, “Хөрөг”, “Эсээ”, “Жүжиг”, “Радио -Наманчлал”, “Дуулал, найраглал” гэсэн уран бүтээлийн бүлгүүдээс гадна “Өндөр хөх радио минь”, “Шуурхай” хэмээх “шарах шүүгээ”, “Эрүүл биш” Цагаан” зэрэг нэн сонирхолтой, ховор нандин эх бичмэлүүд бүхий бүлэг байна.